Москва хотын амьтны хүрээлэнд шинээр мэндэлсэн талын бүргэдэд Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Игорь Акинфеевын нэрийг өгснийг өчигдөр зарлажээ.
“Москва хотын амьтны хүрээлэн энэхүү онцгой үйл явдлаас хоцорч болохгүй. Тиймээс бид сар гаруй өмнөөс дарж эхэлсэн өндөгнөөс гарсан бүргэдийн ангаахайд Игорь Акинфеевын нэрийг өгч байна” гэж тус хүрээлэнгийн захирал Светлана Акулова ярьжээ.
Акинфеев нь ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Испаний шигшээ багийг хожиход гол үүрэг гүйцэтгэн Оросын баатар болоод байгаа юм. Торгуулийн цохилтоор шийдэгдсэн уг тоглолтод тэр хоёр бөмбөгийг хааж чадсан нь Оросын шигшээ багийг шөвгийн 8-ын шатанд дэвшүүлжээ. Игорь Акинфеев гэх нэртэй болсон талын бүргэд нь зүүн Европоос Монгол хүртэл өргөн уудам нутагт тархан амьдардаг.
Шөвгийн 8-ын шатанд шалгарч үлдсэн явдал нь ЗХУ задарснаас хойш Оросын түүхэнд анхны тохиолдол бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросуудын хөөр баярыг “Дэлхийн Хоёрдугаар дайн дууссан”-ыг тэмдэглэсэнтэй адил үйл явдал гэж харьцуулж байв.
Эх сурвалж: Reuters