2018-07-02 13:121min00

Дорнодод алга болсон 2 настай охины цогцсыг олжээ

tsogtsos

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй. Зургадугаар сарын 14-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 19:00 цагт зогсоожээ. Тус сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэдэг газар дэрсэн дундаас У /2 настай, эмэгтэй/ хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа 22:40 цагт мэдээлэв.

00:45 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор, шүүхийн шинжээч нар, нэг автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгөв хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.