Бидний өвөг дээдэс мөнгөн аяга, эдлэлийг зөвхөн гангалж хээнцэрлэх гэсэндээ бус түүнийг гэдэс дотор, элэг цөс зэрэг элдэв өвчинд үл автах, бие махбодийг ямарч үед эрүүл саруул байлгах гэж хэрэглэдэг байв. Хаана ч явсан бүсэндээ зүүн, байнга авч явдаг байжээ.
Мөнгөн аяганд халуун хоол, цайг хийснээр зөөлрүүлж байх ёстой темпоратурт барьж өгдөг ач тустай. Түүнчлэн дайн байлдаантай үед дайсан этгээдтэй учирч элдэв хорт идээ хийсэн бол мөнгөн аяга өөрөө исэлдэж өнгө хувиран эзнээ хороос хамгаалдаг байжээ.
Алт, мөнгө, зэс нь хүний биеийн эрүүл мэндэд тустай болох нь хэдийнээ нотлогдсон. Мөн хүн өөрийн зэс буюу мөнгөн аягыг сайхан оёсон аяганы тусгай уутанд хийж авч явж, хоол ундаа иддэг байсан нь элдэв нян бактер, хороос хамгаалдаг байсан бөгөөд аяганы өнгөөр хал балгүй хоол идэж буйгаа шинжэн мэддэг байжээ.