Бельгийн Брьюгге хотын нэгэн сургуулийн сурагч Лоран Симон найман настайдаа зургаан жилийн хөтөлбөрийг хагас жилд багтан үзэж, дунд сургуулиа дүүргэжээ.
Хүүгийн эх нь Голланд, эцэг нь Бельги юм байна. Харин хүүгийн IQ нь 145. Тэрээр 17 настай сурагчдын хамт төгсөлтийн гэрчилгээгээ гардан авчээ. Орон нутгийн нэгэн радиод өгсөн ярилцлагадаа Лоран “ Миний дуртай хичээл бол математик. Энэ статстик, геометр, алгебр зэрэг өргөн салбарыг хамардаг. Зуныхаа амралтыг дуусгаад би их сургуульд элсэн орохоор төлөвлөж байгаа” гэв.
Гэвч хүү ямар чиглэлээр сурах нь одоогоор тодорхой бус байна. Лораны аав “Миний хүү багадаа хүүхдүүдтэй болон тоглоомоор тоглох дургүй байсан гэжээ” Хүү зургаа настай байхдаа Амстердам хотын дунд сургуульд элсэн оржээ. Сүүлийн хэдэн сар байгалийн шинжлэх ухаан, математикаар түлхүү хичээллэсэн гэнэ. Харин чөлөөт цагаа математикийн бодлого бодож, анагаахын чиглэлээр ном уншиж өнгөрүүлдэг байна.
Хүү нэгэн зэрэг хоёр мэргэжил эзэмших хүсэлтэй, тэр дундаа мэс засалч, сансрын нисгэгч болох хүсэлтэй гэжээ. Мөн комьпютерийн чиглэлэээр сурах бодолтой байгаагаа ч хуучилсан байна. Хүүгийн аав Александр Симон ярихдаа “ Бид хүүгээрээ маш их бахархаж байгаа. Гэхдээ хүү маань маргааш модчин болно гэвэл энэ нь бидний хувьд асуудал биш. Хүү маань л аз жаргалтай байвал ямар мэргэжил эзэмших нь чухал биш” гэжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин