Уржигдар буюу (2018.06.30)-наас долоодугаар сарын 1-ний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 427 дуудлага хүлээн авсан байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд T.landcruiser-100 маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн орон нутагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Сүүжийн даваа” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-н амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.