Манай улс дотооддоо эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг болоод цөөнгүй жил болж буй. Өнгөрсөн хугацаанд 140 хүнд бөөр, 32 хүнд элэг, 4 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэжээ.
УИХ-аас Донорын тухай хуулийг баталснаар зохицуулалтгүй байсан олон асуудал хуульчлагдаж, монголын эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан шинэ шатанд гарахад түлхэц болно гэж мэргэжилтнүүд нь дүгнэж байна.
Тэгвэл эмч нарын 60 хувь нь Нийслэлд ажиллаж амьдарч байна. Харин 40 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж буй юм. Олон улсад эмч нарын дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол манай улсад 10 эмч тутмын найм нь эмэгтэй байдаг юм байна.