Манай улс дотооддоо эрхтэн шилжүүлэх мэс засал хийдэг болоод цөөнгүй жил болж буй. Өнгөрсөн хугацаанд 140 хүнд бөөр, 32 хүнд элэг, 4 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэжээ. УИХ-аас Донорын тухай хуулийг баталснаар зохицуулалтгүй байсан олон асуудал хуульчлагдаж, монголын эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан шинэ шатанд гарахад түлхэц болно гэж мэргэжилтнүүд нь дүгнэж байна. […]