Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт болж өнгөрсөн 13 настай охины хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. Арван сарын хугацаанд хэрэг шийдэгдэлгүй явсаар өнөөг хүрсэн бөгөөд охины гэр бүл шүүх эмнэлгийн дүгнэлт худал гарсан хэмээн үзэж буй.
Тус хэрэгт сэжиглэгдэж буй хоёр этгээд болон тэдний гэр бүлийнхэн одоог хүртэл охины гэр бүлийнхнээс уучлалт гуйж оршуулгын зардлыг нь ч өгөөгүй аж. Охины гэр бүл үүнд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Амиа алдсан охины ээж С.Оюунцэцэг “Нэг ч уучлалт гуйгаагүй, надруу тэр Даваа, Жавхлангийн өвөө нь гээд шар хувцастай өвгөн надруу хараад шууд салаавч өгсөн. Би аягүй гомдож байна. Уучлалт юу ч гуйгаагүй, сэтгэл алга, ямар ч сэтгэл байхгүй. Нэг нь ч ирж уучлалт гуйгаагүй. Маш их гомдолтой байна, хүлээлт маш их байна. Энэ шүүх хурал дээр шийдвэр гараасай гэж бодож байна, үнэн зөв. Тэгээд эцэслэгдээсэй. Тэр улсууд өнөөдөр үр хүүхдээ гэхээс биш айлын хүүхэд гэж нэг нь ч бодохгүй байна ш д. Манай гэр бүл ямар хэцүү байгааг мэдэхгүй ш д. Жоохон дүү нь аниатайгаа тоглоё гэхээр өөрийн эрхгүй нулимс гараад ирдэг” гэв.
2 comments
Иймэрхүү яргачингуудын аав, ээж, өвөөг харж, сонсохоор цаазыг сэргээмээр санагддаг.
тэр 2 залууг зүгээр л буудчих юмсан.