Ясны бодисын солилцоонд оролцож, ясыг бүтээдэг кальцийг бие махбодид зохицуулан шимэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг аминдэм бол Д.

НЭМХ-гээс хийсэн судалгаагаар хүн амын дунд Д аминдэмийн дутагдал их байна. Үүнээс болж ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг.

Энгийн үед биед хоол хүнсээр авч байгаа кальцийн 15 хувь шимэгддэг бол Д аминдэм ууснаар 65 хувь болж нэмэгддэг. Д аминдэмийг нарны гэрэл, хоол хүнс гэсэн хоёр эх үүсвэрээс авах боломжтой. Хоол хүнснээс хангалттай хэмжээний Д аминдэм болон кальци авч чадахгүй бол хүүхдэд рахит, насанд хүрсэн хүнд яс зөөлрөх эмгэг, ахимаг насныханд ясны сийрэгжилт үүсдэг.

Бидний өргөн хэрэглэдэг хоол, хүнс нь Д аминдэмийн агууламж багатай байдаг. Монголчуудын хувьд хоол, хүнсээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй.

Сульдаа нь хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчдөгдөх шинжээр илэрдэг хүнд хэлбэрийн Д аминдэм дутал юм. Үүнтэй холбоотойгоор дархлаа сулрах, даралт ихсэх, чихрийн шижин, зарим эрхтэний хавдар гэсэн архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолсон.

 Д аминдэм дутсанаар бага насны хүүхдэд рахит үүсдэг. Бага нас гэлтгүй сургуулийн насныханд ч энэ өвчлөл бий. Сургуулийн насных судалгааг манай улс хийдэггүй. Харин БНХАУ-д нэлээн сайн хийдэг. Монголчууд бол одоохондоо тав хүртэлх насны хүүхдийн Д аминдэмийн дутлын талаар л анхаарч байна. Сургуулийн насных хүүхдүүдийг огт дурсахгүй байгаа нь харамсалтай.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн