Дэлхийд

Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

Их Британийн ханхүү Харри, Америкийн жүжигчин Меган Маркл нар сүр дуулиантай хуримаа хийсэн. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр  сүй тавьсан бөгөөд хуримын ёслол 2018 онд болно. “Сноб”-ынхон ирээдүйн гүнжийн намтрыг ийнхүү гаргажээ

Язгууртан, боол нарын гуч охин

harry Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

36 настай Меган Маркл нь ирээдүйн нөхрийнхөө холын хамаатан. Ерөнхийдөө ханхүү Харри, Меган нарыг дээд өвөгт Английн Хойд Йоркширийн Стритлэмд аж төрж байсан сэр Ральф Боуэс гэгч хүн бий. Нэмж хэлэхэд Британийн хатан хаан Елизаветагийн ээж ч Боуз-Лайон хэмээх овогтой байсан юм. Меганы эцгийн талын өвөг дээдэс нь Британийн лорд Жон Хасси гэгч байсан бөгөөд 1537 онд VIII Хенрих хааны зарлигаар толгойгоо авахуулж байсан гэнэ.

Жон Хассигийн үр удам ахмад Кристофер Хасси 1679 онд Вант улсын Хэмптон муж, одоогийн Америкийн Нью-Хэмпшир мужийг толгойлж байгаад гэр бүл нь Америк руу нүүжээ. Марклын ээжийн талын өвөг эцэг нь Жоржийн тариаланд боол байжээ.

Уран бичлэг ба дипломатч болох мөрөөдөл

Меган Маркл Калифорни мужид төрсөн. Охидын католик сургуульд суралцаж байсан тэрбээр уран бичлэгийг энд сурчээ. Энэ туршлага нь ч түүнд хэрэг болж, кинонд анх хөл тавих алхам нь болсон юм. Маркл Dolce&Gabbana-г уран бичлэгээр бичиж, компанийн нэрийн өмнөөс захидал бичдэг цэвэр бичигтэн болжээ.

Маркл коллежоо төгссөний дараа Буэнос-Айрес дэх АНУ-ын ЭСЯ-нд олон нийттэй харилцах хэлтэст ажилладаг байсан бөгөөд олон улсын дипломатын магистр зэргээр суралцана гэж бодож байжээ. Гэвч Маркл АНУ-д ирээд, Америкийн “Deal or not to deal” шоунд туслахын дүр бүтээж эхэлсэн байна.

Жүжигчин ба ирээдүйн гүнж

Меган Маркл 2002 онд “Ерөнхий эмнэлэгт” цуврал кинонд тоглож, түүнээс хойш хэдэн жилийн турш фото модель, жүжигчний ажлыг зэрэг хийх болжээ. Маркл “C.S.I.: Нью-Йорк гэмт хэргийн газар”, “90210: Шинэ үе”, “Зааг”, “Касл” зэрэг олон ангит кинонуудад тогложээ. Түүнчлэн Маркл “Намайг сана”, “Буудаггүй боссууд” зэрэг том кинонд дүр бүтээсэн.

Ханхүү Харри түүнийг 2014 онд “Форс-мажор” олон ангит киноноос хараад л дурласан гэжээ. Энэ бол жүжигчин бүсгүйн хамгийн алдартай бүтээл юм. Хоёр жилийн дараа Маркл, ханхүү Харри нар найз Маркус Андерсоныхоо ачаар Уимблдоны цуврал тоглолтын үеэр танилцсан байна.

Ханхүү Харри, Меган Маркл нар үнэхээр уулздаг нь үнэн гэж энэ сарын 8-нд хатан хааны гэр бүлийн хэвлэлийн албанаас баталсан байна. Ингээд өчигдөр Харри, Меган нар гэрлэх гэж байгаагаа зарласан.

Capture-5 Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

Capture1-1 Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

TELEMMGLPICT000147761522_trans_NvBQzQNjv4BqcKBBXt5dSDBI-dawR57Pg6lmYhId6VRHWkSZokTxjVI-1024x640 Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

Өмнө нь Меган Маркл кино найруулагч Тревор Энгельсонтой гэрлэж байсан ч есөн жил үерхэж, гурван жил хамтран амьдарсны эцэст 2013 онд салсан байна.

Маркл өөрийгөө фуди буюу хоол хүнс, согтууруулах төрлийн ундаанд нарийн шимтдэг нэгэн хэмээн нэрлэдэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэр 170 см өндөртэй, 61 кг жинтэй гэнэ.

Capture2 Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

Capture4 Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

DPob2nmW4AAKEY- Жүжигчин, боолын гуч охин, хатагтай Меган Марклийн талаарх сонирхолтой баримтууд

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

5 Сэтгэгдэлтэй

  1. 36 настай Меган Маркл нь ирээдүйн нөхрийнхөө холын хамаатан. Ерөнхийдөө ханхүү Харри, Меган нарыг дээд өвөгт Английн Хойд Йоркширийн Стритлэмд аж төрж байсан сэр Ральф Боуэс гэгч хүн бий. Нэмж хэлэхэд Британийн хатан хаан Елизаветагийн ээж ч Боуз-Лайон хэмээх овогтой байсан юм. Меганы эцгийн талын өвөг дээдэс нь Британийн лорд Жон Хасси гэгч байсан бөгөөд 1537 онд VIII Хенрих хааны зарлигаар толгойгоо авахуулж байсан гэнэ.

    Жон Хассигийн үр удам ахмад Кристофер Хасси 1679 онд Вант улсын Хэмптон муж, одоогийн Америкийн Нью-Хэмпшир мужийг толгойлж байгаад гэр бүл нь Америк руу нүүжээ. Марклын ээжийн талын өвөг эцэг нь Жоржийн тариаланд боол байжээ.

    Энэ хэсгийг юу ч ойлгосонгүй, өөрөө л англи дээр уншихаас….

  2. Өмнө нь нөхөрт гарч талхилуулсан, боол гаралтай ердийн жүжигчин бүсгүй өөрөөсөө 3 насаар дүү, ханхүүг дэгээднэ гэдэг овоо авъяас юм даа. Азтай бүсгүй юм гээч…

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close