Зам хөндлөн гарч явсан 25 настай залуу цагдаагийн албаны машинд мөргүүлж амь насаа алдсан байна. Хэдийгээр яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан аж. Уг ноцтой осол хэрэг энэ сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд гарчээ.
Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс болсон аж. Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч бөгөөд тухайн үед ажлаа тараад, албанд ашигладаг 06..УНҮ улсын дугаартай албаны автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ.
Иргэд гарцаар гарч байгаад зам тээврийн осолд өртлөө гэхэд учирсан хохирлоо төлүүлэх боломжтой. Харин явган зорчигч гарцгүй газраар явсны улмаас хохирсон тохиолдолд зорчигчийн буруу болдог гэдгийг иргэд та бүхэндээ дахин дахин анхааруулж байна.
1 comment
haa hol nalaihaas zamiin tsagdaagiin ajilchin gertee ajliinhaa mashintai irj butsdag yum uu tur mini bayajij ee