УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 42-р тойрогт буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэн товыг тогтсон байгаа билээ. Тодруулбал, ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох тов гарсан бөгөөд энэхүү сонгуульд улсаас хэдэн төгрөгийн төсөв гаргахыг ч баталжээ.
Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн 6 дугаарын сарын сүүлийн долоо хоног, 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр явуулна гэж цагаан дээр хараар биччихсэн. Энэ хуулийн дагуу нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-нд явуулах хүсэлтээ байнгын хороонд танилцуулж дэмжлэг авлаа. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 42-р тойрогт болох нөхөн сонгуулийн зардалд 228 сая 950 мянган төгрөг зарцуулах тооцоо гарсан.
Энэ нь саналын хуудас хэвлэх, санал тоолох автоматжуулсан төхөөрөмжийг хүргэх, эргүүлэн татах гээд бүх зардал нь багтсан. Үүнийг улсын төсвөөс гаргуулъя гэж тогтоолын төсөл оруулсан ч нэлээд маргалаа. Учир нь 2018 улсын төсөв батлагдчихсан. Сонгуулийн Ерөнхий хороонд нөхөн сонгууль явуулах зардал байхгүй. Аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд 160 гаруй сая төгрөг шаардлагатай. Намрын сонгуулийн зардлыг улсын төсвөөс шийдэж өгөхгүй бол сонгууль явагдахгүй гэж ойлгож болно. Засгийн газраасаа шийднэ үү, төсөвтөө тодотгол хийнэ үү ямар нэг замаар заавал шийдэж өгөх ёстой” гэлээ.
1 comment
Гантулага бидний татварын мөнгөөр сонгуульд орж гишүүн болсон биздээ. Одоо биднээс авч гишүүн болсон мөнгөрөө дараагийн хүндээ өгч сонгуульд оруул 2т тэгтээ тэргүй гишүүдгй хурал хийгээд л хүний өмнөөс коноп дараад л мөнгө идээд л сууцгаадаг биздээ. Тэгхээр дараагийн сонгууль хүртэл 1 гишүүнтэй гишүүнгүй ард түмэн байжил байна. Илүү зардалыг бидний татварын мөнгөнөөс авахыг эрс эсэргүүцэж бна. Тийм л УИХ гишүүн болох гээд зүтгээд байгаа болс тэр нам нь чюмуу эсвэл хувиасаа мөнгөө гөргаад сонгуульдаа ор.