ОХУ-д болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа юм.Өчигдөр орой болсон Коста-Рика, Швейцарийн шигшээ багийн тоглолт Ө.Амар гэх монгол хүүхэд анх удаа ногоон талбайд гарч тоглолтыг эхлүүллээ. Тэрбээр англи хэлээр чөлөөтэй ярьдгаас гадна хөлбөмбөгийн үнэнч фанатын нэг аж.

Монгол Улс дахь “Киа Моторс Монгол” ХХК-иас  10-14 насны хүүхдүүдийн дунд “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарласнаас “Шинэ Монгол” сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Амар шалгарснаар ийнхүү хөтлөх эрх авчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн