Цэцэрлэгийн насны багачуудыг ирэх долдугаар сарын 25-нд http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар бүртгэж эхлэх юм байна.Ингэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийг ямар цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвших орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэх юм байна. Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нь  нээлттэй байх аж. Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар  сонгон шалгаруулах юм байна.

Тухайн цэцэрлэгт цахим бүртгэлээр бүртгэгдэж, элсэн орох эрх нь нээгдсэн хүүхдүүдийн мэдээллийг цэцэрлэгийн гадна, дотор орчинд нээлттэй тавьж эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, түргэн шуурхай үйлчлэх үүргийг цэцэрлэгийн удирдлагуудад Нийслэлийн боловсролын газраас даалгажээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн