2018-06-28 10:561min00

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 36.91 сая ам.долларын санхүүжилт баталлаа

ouvs

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдлээ.Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй