“Надад цаг алга..” гэж хэлэх хэрэггүй. Леонардо Да Винчи, Алберт Эйнштэйн, Тереса эхтэй яг л ижилхэн танд нэг өдөрт 24 цаг байдаг. Бидний нийгэмд маш олон хүмүүс “цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх”-ийг буруугаар ойлгодог. Тэд завгүй үргэлж утсаар ярих, ийш тийш яарч сандарч явахыг л цагийг зөв зарцуулж байна гэж төсөөлдөг ажээ. Гэвч үгүй юм. Бид та бүхэнд цаг хугацааг хэрхэн ухаалагаар ашиглах тухай 21 зөвлөгөөг хүргэе.
1. Хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхлэ.
2. “Үгүй” гэж хэлж сур.
3. Унтах цагаа бүү багасга.
4. Төвлөрч сур
5. Аль болох эрт эхлэ.
“Амьдралдаа хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ л, маргааш гэж хойшлуул” гэдэг үг байдаг. Тиймээс эрт эхлэх хамгийн чухал. Заримдаа “дараа” гэх үг “хэзээ ч үгүй” болон хувирдагийг бүү март.
6. Чухал биш зүйлст цагаа бүү үр.
Өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх тохиолдол байдаг. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л тэдгээр чухал биш зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй шүү.
7. Чухал ажлуудаа зуршил болго.
8. Зурагтаас хол бай.
9. Цагийн хязгаар өөртөө тавь.
“Би үүнийг дуусгаж байж л санаа амарна” гэж бодохоос илүү “ Би үүнийг 3 цагийн дараа дуусгах болно” гэж хэлснээр та илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай ажиллаж сурна.
10. Хүссэн үедээ амар.
11. Өөр юу хийх ёстой талаараа бүү бод.
12. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хоолло.
13. Бага хий.
14. Амралтын өдрийг ч ашигла
15. Зохион байгуулалттай байлга.
16. Хүлээлтийн хугацааг ч ашигла.
17. Хэт ихийг төлөвлөх хэрэггүй.
Өдөрт хийх зүйлсийн жагсаалт гаргахдаа хэзээ ч ихийг бүү төлөвлө. Та төгс хүн болох албагүй шүү дээ.
18. Хийх ёстой зүйлсээ хооронд нь уялдуул.
19. Хүлээх хэрэггүй.
20. Хийж буй зүйлсээсээ таашаалыг мэдэр.
21. Өөрийгөө харанхуй өрөөнд түгж.