60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг 60 тэрбумын гэх бичлэг бий. Уг нь бол эвлүүлэг гэдэг нь хэдийнэ нотлогдоод хууль хяналтын байгууллага шалгаад үндэслэлгүй гэдгийг тогтоочихсон  асуудал. Бичлэгийн мөрөөр 1000 гаруй төрийн албан тушаалтныг шалгаад гэмт хэрэг биш байна гээд АТГ, ЦЕГ, Тагнуул, прокуророос хаасан байдаг. Гэвч өөр өө сэв бүтээх гээд чадахгүй болохоороо өнөөх 60 тэрбумаа эргэж шүүрч авдаг.  МАН-ын залуу улстөрч Д.Оюун-Эрдэнэ, М.Энхболд ахыгаа эргэж мөргөхдөө энэ 60 тэрбумаар  “эвэр” хийв. Мартагддаггүй, мартдаггүй энэ 60 тэрбумын асуудлыг эргэж харах шалтгаан энэ.

Одоо юм хөгжсөн, XXI зуун. Хэн ч хийчихэж болох, арван жилийн хүүхэд ч эвлүүлчихэж чадах энэ мэтийн аудио  бичлэгийг эвлүүлэг үү эсвэл ориг уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан зүдрэх юмгүй тогтоочихож чадна. Тийм ч учраас  энэ бичлэг нь анхны фэйл биш, нэмж хачирласан эвлүүлэг гэдгийг шүүх шинжилгээний байгууллага хэдийнэ нотолчихоод байгаа асуудал шүү дээ.

Ийм тодорхой юмыг бүрхэгдүүлэх нэг арга нь Монголын шүүх шинжилгээний байгууллагын чадвар боломжийг үгүйсгэж, зөвхөн гаднын байгууллагууд л үнийг бодитой тогтоож чадна гэх пиар байв.

Нөгөө талаасаа 60 тэрбумын гэх яриа болсон байлаа гэж бодоход энэ нь аль ч талаасаа гэмт хэрэг биш юм. УИХ-ын чуулган дээр ч янз бүрийн яриа санал гарч л байдаг шүү дээ. Тэр бүрийг буруутгах боломжгүй. Яагаад гэвэл аливаа асуудалд шийдэл, гарц гаргаж ирэхийн тулд олон хувилбараар авч үздэг, хэн ч санал бодлоо буруу зөв гэхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

60 тэрбумын бичлэгийг нийгэмд үнэмшилтэй болгохын тулд гадаадын “нэр цуутай” шинжилгээний компанийн дүгнэлт гэгчээр монголчуудын тархийг угаах ажлыг өнгөрсөн жилийн өдийд эхлүүлж байсан билээ. Энэ тухай эргэн өгүүлсү.

…Өнгөрсөн жилийн өдийд наадмын өмнөхөн долдугаар сарын 4-нд  Ц.Оюунгэрэл, АН-ын хуульч О.Алтангэрэл хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “зууны” мэдээлэл хийв. Ц.Оюунгэрэл 60 тэрбумын бичлэгийг дэлхийд нэр хүндтэй “АНУ-ын “Legal Audio Video” компанид илгээж шинжлүүлсэн. Тэндээс  долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж мэдэгдсэн билээ.

Харин түүний тэр дэлхийд нэртэй “Legal Audio Video” компанийн мөрөөр мөшгөж нэг харвал инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч гэмээр дүр төрх харагдана.  Тус компани тэрхүү бичлэгийг өнөөдөр нь И-мэйлээр хүлээж аваад маргааш нь хариу өгч,  гайхалтай түргэн шуурхай ажилласан байдаг. Гэтэл амьдрал дээр ийм  ноцтой гэмээр чухал шинжилгээг тэгж ганцхан хоногт  шинжилж тогтоодог нэр цуутай компани АНУ-д ганц ч байдаггүй аж.

Энэ бичлэгийн хариу ирсэн долдугаар сарын 4-ний тэр үеэр АНУ-ын Нью Йорк хотод амарч байсан Монгол Улсын иргэн Д.Батсүх дээрхи “Legal Audio Video” компанийнхантай уулзахаар зорьж очжээ. Гэтэл Ц.Оюунгэрэлийн нэр алдартай гэж тодотгоод байсан энэ компани маань Христийн сүмийн подвалд  байрладаг, компани биш  хувь хүн байсан гэнэ.

“Legal Audio Video” компанийн ерөнхийлөгч гээд байсан Frank Piazza гэх хүнтэй утсаар нь холбогдож учир байдлаа хэлбэл “Би сайн мэдэхгүй байна. Стив гэж хуульч бий. Түүнтэй холбогд” гээд утсыг нь өгчээ. Харин мөнөөх  Стив нь утсаа авсангүй, Voice mail дээр тохируулсан байсан гэнэ.  Сүмийнхний ярьснаар  тэр подвалыг нь түрээслэгчид бараг ирдэггүй, хааяа нэг үзэгддэг гэжээ.

Иймэрхүү л хүмүүс Монголын улс төрд үүсээд байсан эргэлзээг шинжилж шийдсэн нь тэр байжээ. И мэйлээр явуулсан аудио бичлэгийг нь ганцхан хоногт шинжилж тогтоогоод 7 хуудас тайлан явуулчихдаг энэ шуурхай компанийн захирал Frank Piazza-г  буруу дүгнэлт хийсэн, коллежийн боловсрол ч байхгүй хэмээн гадаадын  сайт дээр бичсэн нь байна. Тэрбээр зүгээр л нэг дуу бичлэгийн студи ажиллуулдаг нэгэн гэх мэдээлэл ч байна. Үүнийг л Ц.Оюунгэрэл дэлхийд нэртэй компани гэж тодотгоод байгаа хэрэг.

60 тэрбумыг нийгэмд дуулиан болгон басгож ирсэн нөхөр нь Г.Доржзодов гэх залуу. Хаанахын ямар хүн болох нь тодорхойгүй нэгэн нийгэмд өөрийгөө нээж өгөх ядмагхан арга бодож олсон нь энэ биз. Үүнийг уухайлан дэмжиж, өндөр авахуулж үнэн гэдэгт итгүүлэх ажлыг гардан  зохион байгуулсан нь манай АН-ынхан. Тэр дундаа эрхэм хатагтай Ц.Оюунгэрэл. Тэрбээр уг нь ардчиллын буянаар  УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн сайд хүртэл алба хашиж  үзсэн, барагтай юманд барьц алдахаар нэгэн биш сэн билээ. Харамсалтай нь өөрөөсөө бусдыг бичиг үсэггүй мэтээр басамжилж, өөрөөс нь өөр хэн ч гадаадад явж гахай шувууны мах идээгүй юм шиг төсөөлж, өөрөөс нь өөр хэн ч гадаад хэлээр мэдээлэл авч чадахгүй мэт дорд үзэж, Нвю Йоркийн жирийн нэгэн подвал түрээсэлэгчийг “дэлхийд нэртэй” компани мэтээр итгүүлэхийг оролдсон нь дэндүү бохир арга юм.

Дашрамд тодотгоход энэхүү “Legal Audio Video” компаний араас явсан Д.Батсүхийг  МАН-ын хүн юм байгаа биз хардаж сэрдэж болох юм. Гэвч тэрбээр тухайн үед Нью Йоркт амарч байсан жирийн иргэн бөгөөд бүр ч эсрэгээрээ Ардчилсан намын гишүүн, тус намын одоогийн дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн ажээ.

Дуусч өгдөггүй дуулиан 60 тэрбумын хэрэг гэдэг нэг иймэрхүү л үнэн дүр зурагтай зүйл. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр мөнөөх бичлэгийг хийсэн гээд байгаа Г.Доржзодов  айхдаа Ц.Оюунгэрэлийн гэрт хэдэн сараар бүгсэн нь дээрхи 60 тэрбумын хэрэг гэгчийг тэд хамтдаа бүтээсэн юм биз гэсэн хардлагыг харин төрүүлж байгаа юм. Шударга  зүйл хийсэн бол тэгж айж, амиа хоохойлох шалтгаан Г.Доржзодовт үгүй билээ. Магадгүй тэр 7 хуудас тайлан ирүүлсэн Frank Piazza ч бас нэг хамтрагч нь юм билүү, хэн мэдлээ.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/25c02e26g

12 thoughts on “60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  1. зочин 2018-06-27 14:26 at 14:26

    Өөрсөд шигээ юмсын толгойг эргүүлэх гэж худлаа юм бүү бичээ.очоод үзсэнч юм шиг.англи хэл мэдэх бүү хэл гадарладагч юм шиг худлаа юм биээд эргүү толгойтой өөрсөдөө өөрсдийгөө барьж өгөөд байх.энэ бичсэнд хэнч хууртахгүй та нарйн тэнэгийг гайхаж байна

    Хариулах
    1. ҮНЭШИХЭД БЭРХ ЗҮЙЛ 2018-06-27 21:33 at 21:33

      Оюунгэрэл ээ тэр дэлхийд алдартай шинжээчийн компанитай уг бичлэгийг эвлүүлэг биш гэж батлуулах ажил хийлгэх гэрээ хэлцэл бий юу??? Гэрээ хэлцэлдээ ямар хөлс хүчээр хийлгэхээр тохирсон болон уг төлвөрийг аль байгууллагаас ямар банкаар гүйлгээ хийсэн вэ!? АСУУЛТ АР АРААСАА ГАРНА. дЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН НЭРТЭЙ НҮҮРТЭЙ КОМПАН ҮНЭ ХӨЛСГҮЙ ХИЙНЭ ГЭЖ БАЙХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ЧАМГҮЙ ӨНДӨР ХАНШТАЙ БАЙЖ ТААРНА . ТЭД БОЛ МОНГОЛЫН СОШЕЛЭЭР ДАГАНА БАЯСАГЧИД ЗАЛУУС БИШ

      Хариулах
  2. Зочин 2018-06-27 14:39 at 14:39

    Ми овогтын бууны нохой худал чалчихаа боливол яасан юм бэ?

    Хариулах
  3. Zochin 2018-06-27 15:10 at 15:10

    Mi ovogtiin hulsni bicheech gutsaj l bn. Unen gedgiig n huleesen Sanduigiin bichleg bas bgaashde lalriin bugs doloogchoo. Mal bl zaazlaad alchmaar pidda ve erguu ats chin nuur tsaraigaa haruulj bgad gaslaach gulug min

    Хариулах
  4. zochin 2018-06-27 17:14 at 17:14

    bugs doloogch, hulsnii bicheech naraa tavij bn uu, yavahgui de odoo, delhii dayara medej bn, washington post deer garsan yumiig chi hudlaa bicheed yahav de, uhlee yu 60 terbumiinhan, udahgui de, ilchlegdene, ehneesee, shudarga , bas setgeltei , mongolo gesen olon zaluus bga shuu

    Хариулах
  5. Zochin 2018-06-27 17:16 at 17:16

    Манай хууль хүчнийхэн гэж ядарсан ардаа дарлаж дарамтлахдаа гаршсан, эрх мэдэлтэн мөнгөтэй луйварчдад бол нохой шиг шарваганаж, хүссэн хэмжээгээр нь хүссэн газар нь эдлүүлж сурсан арчаагүй биеэ үнэлэгчид…Гаднах төрх нь бол нэг л ширүүн харцтай хоолойгоо шахаж ярьсан дарга нар…Үнэнч шудрага, төрийн хар хүний хөлс байтугай шивэр ч та нараас үнэртэхгүй…Эрх мэдлийн өмнө өмдөө шувталж амь зогоодог гэдгээ үр хүүхэд найз нөхөддөө хэлж эртхэн цайрвал таарна.

    Хариулах
  6. irgen 2018-06-27 17:18 at 17:18

    Ard tumen uls ornuudaas ichdegui setgel n yuchihsan yls we omnios n setgel owdood bhin heleh muu ug algaa

    Хариулах
  7. irgen 2018-06-27 17:24 at 17:24

    60 тэрбумыг толгойлсон хүн УИХ-ыг удирдаад сууж байна гэхээр ч хэцүү нийгэм юмдаа

    Хариулах
    1. аливаа юм хэм хэмжээтэй 2018-06-27 21:11 at 21:11

      Цагтаан Элбэгдорж ерөнхийлагчийн зөвлөлөх, их хурлийн эрхэм гишүүн болсон хатагтайнцар Цэдэндамбын Оюунгэрэл нь одоогийн ерөнхийлагч тухайн үедээ бол Монголын ардчилсан холбооны тэргүүн,эрхэм гишүүн Халтмаагийн Баттулгага гэгч эрхэмийн копчин гэгдэж байсан нөхөр ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр жигтэйхэн шудрага бололтой дүр эсгэж Доржзодов гэгчтэй нэгэн жүжгийг зайсан толгойн орон сууцнуудын задгай талбайд тоглож оло ч хүнийг алмайруулж амжив бололтой. Миний хувь дэгэлсэн Оюунгрэл,гол дүр болох Доржзодов нарыг хараад яав олигтой юм биш ээлжит гүтэглэг биз л гэж юуны омно толгой буув. Ахиулаад жаахан цааж бодтол энэ асуудал яаг өнөөдөр гарч ирсэн юм шиг тавилттай жүжиг гарах болов, уг нь аль эртний угшилтай тодруулвал 1995 оноос хойш л төрийн албан мөнгө төлж очдог болсон гээд ханшийг нь хүртэл өвөр хоорондоо яриад л байдаг байсан. Миний үед ийм асуудал байгаагүй болохоор жаахан гайхас гээд худлаа байлгүй л гэж боддог байв.Сүүлд үнэн л байсан. Би хэн нэгтэй жишиж,барьж байгаа юм биш ээ.Төрийн албыг үнэлдэг асуудлийг дундаас биш эхнээс нь тооцох нь шудрага гэж байдаг бол түүнд нийцнэ.

      Хариулах
    2. аливаа юм хэм хэмжээтэй 2018-06-27 21:19 at 21:19

      Цэдэндамбийн Оюунгэрэл ээ гүтэглэгт хэмжээ хязгаар байдаг уу~!?

      Хариулах
  8. Sonirhogch 2018-06-27 17:39 at 17:39

    harah tsarainii hunii hudulmuriig shulagch zger suuj mungu awsaar baigaad surtsan gar l baina iim tng uildel hiihee odo zogsooh heregtei shadarga unen ylna

    Хариулах
  9. irgen 2018-06-27 17:43 at 17:43

    ard irgeded hudal tsuurhal taraahaa odo boli ugasaa hen ch itgehgui

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн