Нийгэм

А.Эрдэнэбаяр: Монголыг 29 жилд “Үгүй хийсэн” ганц зүйл бол намын бүлэглэл

Оюутолгойн гэрээний төсөл 2009 оны долдугаар сарын эхээр хийгдэж дууссан цагаасаа эхэлж олны хэл амд дагуулах болсон. Эл гэрээ нь Монголын ард түмний амьдрал ахуйг өөрчилж чадахаар ганц том төсөл гэгдэж сүр дуулиан болж байв.

Тухайн үеийн эрх баригчид уг гэрээг үзэглэснээс хойш есөн жилийн хугацаанд Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон гэж өнөөдөр шүүмжлэл дагуулаад байна. Иймд уг гэрээ хэлэлцээрт иргэдэд ашигтай байдлаар өөрчлөлт оруулах, үгүй бол энэ ордыг царцааж, парламентад суудалтай эрх баригчдыг тарахыг Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс шаардаж 10 хоногийн жагсаал зохион байгуулсан.

Тус хөдөлгөөн10 мянга гаруй иргэний гарын үсэгтэй шаардах бичигийг өнгөрсөн даваа гаригт  УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ. Энэ талаар Монголын нам бус холбооны дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээ хэлэлцээрийн асуудлыг УИХ-ын дарга ямар байдлаар хүлээж авсан бэ?

– Манай хөдөлгөөнөөс иргэдийн гарын үсэгтэй тулган шаардах бичиг УИХ-ын дарга М.Энхболдод зургадугаар сарын 25-нд хүргүүлсэн. Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг иргэдэд ашигтай байдлаар шийдвэл УИХ-ын дарга М.Энхболд болон парламентад суудалтай 65 –ын бүлгийн байр суурь, нэр хүнд өснө гэдгийг бидний зүгээс илэрхийлсэн. Олон хүний гарын үсэг цугласан учраас УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэлтэй хандаж, өөрийн биеэр хүлээн авсанд талархаж байгаа.

Албан бичгийг хүргүүлэхдээ 50 төрийн бус байгууллага 20 гаруй иргэний төлөөлөл болсон 11 хүн өөрийн биеэр очиж уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр ард түмний дуу хоолой болж, төр засгийн төлөөлөл болсон хүний хувьд энэ асуудлыг ирэх намрын чуулганаар авч хэлэлцэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэр хэлэхдээ “Та бүхний санаачилж сэдсэн зүйлд бид Монгол улсын эрх ашгийн төлөө байр сууриа хамтран биелүүлэн гэдгээ илтгэж байна.Өнгөрсөн тавдугаар 23-нд миний бие захирамж гаргаж, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэний нийгмийн төлөөллийг аль болох түлхүү оруулах ёстой гэж үзсэн. Одоогоор Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн хүрээнд 200 гаруй хүн ороод ажиллаж байна.” гэсэн хариуг өгөөд байна.

– Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь эдийн засгийн 3/2 хувийг бүрдүүлсэн ашигтай төсөл болсон гэж зарим эрх баригчид үзэж байгаа. Магадгүй Их хурлаар Оюутолгойн гэрээг шинэчлэх боломжгүй гэж үзэхийг үгүйсгэхгүй?

– Оюутолгой Монголын ард түмэнд хамгийн ашиггүй гэрээ болсон. Есөн жилийн хугацаанд иргэдийн амьдрал нүдэн дээр доройтсоныг та бид харж байгаа. Энэ ордыг Монгол улсад ашигтайгаар шийдэж ард түмэн, засгийн газар 51 хувиас дээш хувийг Засгийн газар эзэмшиж чадахгүй, энэ гэрээг шинэчлэхгүй бол УИХ тарах нь зүйтэй. Мөн “Рио Тинто” компани Оюутолгойн ордыг ашиглах шаардлага байхгүй. Түүнийг ашигласныхаа төлөө монгол улсын 50 их наяд төгрөгийн өрөнд оруулсан. Тэр өр зээлээ “Рио Тинто” компани хөрөнгө оруулагч, Оюутолгой компани бүгд хариуцах ёстой.

-Та өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголд олон намын тогтолцоо байх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Энэ талаар?

-Бид УИХ-ын дарга М.Энхболд болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Бямбацогт нарт шаардах бичгээ хүргүүлэхдээ олон намын тогтолцоог үгүй хийж бодлогын 5 намыг монгол улсад бий болгох ёстой гэсэн саналыг хэлсэн.

“Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 29 нам байгаа. Дээр нь хоёр нам нэмж бүртгүүлэх гээд одоо материалаа бүрдүүлээд явж байна. Манай улс 3 сая 100 гаруй хүн амтай. Түүнээс сонгууль өгөх насны 2 сая 170 мянган хүн бий. Ингээд бодохоор 31 нам байх хэрэг байна уу. Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнол газар нутгийг 29 жил энэ намын бүлэглэлүүд намын хатуу гишүүнчилэл дор үгүй хийсэн.

-Оюутолгой ордын ашиглах лицензийг цуцал гэдэг байр суурийг илэрхийлж гүйцэтгэх захирал Армандо Торрест хоёр удаа албан бичиг хүргүүлсэн гэсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес бидний шаардлагын хариуг үл тоосон. Тэр “ Та бүхний өгсөн захидлыг хүлээн авлаа. Бид Оюутолгой компанид ажиллаж байгаа 14 мянган ажилчдыг ар гэр, ахуй амьдрал, цалин хөлсөөр хангаж байгаа.

-Монгол Улсын баялгийг ухаж байгаагийн хувьд Монгол Улсын нэр хүндийг дэлхийн давцанд бид гаргаж ирсэн” гээд бараг л та нар дуугуй бай, баярлах ёстой гэсэн утга бүхий хариулт өгсөн. Бид уг нь шаардлага хүргүүлж байгаа юм. Гэтэл захидал хэмээгээд ийм байдлаар үл тоосон байдалтай харьцсан тул Армандо Торрестой биечлэн уулзъя гэсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл уулзалгүй зугтаж байна. Тиймээс бид Оюутолгой компанийн төв байр болох “Моннис” товерын үүдэнд монголын ард түмэн Оюутолгой ордоос 51 хувийг эзэмших ёстой, УИХ-аар энэ ордын ашиггүй гэрээг засч залруулж 51 хувийг эзэмшүүлэх дүгнэлт гаргах ёстой, Дархан Эрдэнэт шиг дагавар хот байгуулахаар шийдвэрлэхгүй бол УИХ тарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж 10 өдөр жагслаа.

– Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн ордыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт, үйл явцын талаар сэтгүүлчлэд мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн гишүүн байсны хувьд та энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

– УИХ-аас Оюутолгойн ордыг шалгах ажлын хэсэг байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Нийт 200 гаруй хүн энэ ордын гэрээ хэлэлцээртэй танилцаж, дүгнэж байгаа гэсэн. Оюутолгойн ажлын хэсэг дээр байгаа гэрээ нь өөрөө албан бус орчуулгатай гэх гэрээг тарааж өгч байгаа. Албан бус орчуулгатай гэрээг уншиж үзээд дүгнэхээр тэр гэрээ буруу гарна.

Албан ёсны орчуулгаа өг гэсэн шаардлагыг үл тоодог, өгдөггүй. Энэ бол манай компанийг нууцтай холбоотой гэх тайлбар хэлдэг. Энэ бол УИХ-ын даргын захирамжаар байгуулагдчихаад байгаа ажилчдыг доромжилж байгаа гэсэн үг. Монгол улс дотор дахиад нэг “Мөнгөн дээр” тогтсон улс бий болчихоод байна.

Ард түмний эрх ашгаас давсан нууцтай хувийн байгууллага хэзээ ч байж болохгүй ээ. Энэ тухай асуудлыг би УИХ-ын даргад хэлсэн. За гэсэн хариултыг өгсөн байгаа. Мөн ажлын хэсэг байгуулагдаад шалгах явцад Оюутолгой компани геологийн төв лаборатори болон бусад төрийн байгуулага, аж ахуй нэгжүүдтэй нууцын гэрээ хийсэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ нууц гээд байгаа гэрээнүүдээ үзүүлдэггүй нь улсын эрх ашиг зөрчигдөж байна гэсэн үг.

-Оюутолгойн хайгуулын болон ашиглалтын лицензийн талаар дурдвал?

– Монголын газар доорх баялгаар дэлхий нийтээр тархсан “Рио тинто” компанийн хөлсний хэдэн баян тансаг дарга нарыг улам баяжуулахын төлөө байна. Дэлхийн бусад нөхдүүдийг хооллох биш Монголынхоо гурван сая хүнийг л хооллох чухал. Учир нь Оюутолгой компаниас ухаад гадагшаа гаргаж байгаа баялгийг дагалдах элементүүдийг бүгдийг нь үнэлэхгүй байгаа гэсэн үг.

Зөвхөн ашиглалтын лиценз гэдэг нэрээр Оюутолгой нь ордыг ашиглуулж байгаа түүнийг дагаад гарч байгаа төмрийн үйлдвэр, зэс, алт бусад бүх 21 элементийг үнэлэхгүйгээр гадагшаа гаргадаг. Эл асуудлаар УИХ-ын сайд У.Хүрэлсүхэд 20 хоногийн өмнө албан бичиг хүргүүлсэн. Албан бичигтээ иргэний нийгмийн төлөөлөл төрийн бус байгууллагууд мэргэжлийн холбоодын гишүүдээр ахлуулсан ашигт малтмалын хайгуулын лиценз, ашиглалтын лицензийг шалгах дүгнэх ажлын хэсгийг байгуулж өгөх тухай албан шаардлага өгсөн одоо хүртэл хариу ирээгүй.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын лицензээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх газруудыг зогсоох. Зогссон ажлын хэсэг шалгаад манай улсад эхний арван жилд ашиглаж болохоор ордуудыг нэрлэж зөвшөөрөл өгч, ордод алт, зэс, төмөр, нэг кг хэд байна гэх мэтчилэн нарийн гаргаж хэдэн төгрөгөөр үнэлэх үү гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Ингэж чадвал уул уурхай зөв шийдэлдээ орж чадна.

-Оюутолгойн ордыг хянадаг хэдэн лаборатори улсын хэмжээнд хэд байдаг вэ?

– Манай улсад гурван төрлийн лаборатори байдаг. Гаалийн төв лаборатори, геологийн төв лаборатори Оюутолгойн ордоос хил дамнан гарч байгаа зүйлсийг хянаж байдаг. Оюутолгой “Алс” гэх өөрийн мэдлийн шинжилгээний лабораторитай. Геологийн төв лаборатори алгасаад гаалийн төв лаборатори хилийн цаана гарсан алт хэд дахин өсч байна. Олсон ашгийг өөрсдөө авчхаад Монгол улсыг ийм өрөнд оруулсан.

Ч.Улаан сайд их хурлын чуулганы танхимаас үг хэлсэн. Оюутолгой ордын гүйцэтгэх захирал хийж байсан хүн бүх хурлын гишүүдэд нэр зааж албан бичиг явуулсан байна. Тэр албан бичигт “Та бүхэн лоббидож өгнө үү. Татварын бүх хөнгөлөлтийг Оюутолгой орд компани эзэмших ёстой шүү. 20 хувийн татвар авдаг байсан бол 5 хувийн татвар болгож буулгаж өгөөч” гэсэн. Иймэрхүү улс төрөөр бизнес хийх гэж оролдсон Монгол улсын эрх ашгийг хохироосон хэрэг их гарч байгаа болохоор үндэсний хөдөлгөөнүүд нэгдэж нийлж ард түмэнд ашигтайгаар энэ байдлуудыг засч залруулах ёстой гэх байх суурийг илэрхийлсэн. Тэр үндэслэлээр албан бичиг шаардлагуудыг хүргүүлсэн.

-“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн” байгуулагдаад ямар ажлуудыг хийв?

– Бидний хийсэн үр дүнтэй ажил гэвэл уг хөдөлгөөн байгуулагдсанаас хойш УИХ гишүүн “Бандааш” хочтой Д.Гантулгыг татуулж чадсан. Төрийн ордноос төрийн эрх мэдлийг хууль тогтоомжийг баталдаг газраас эх хурлын танхим дотроос бандаашны хэрүүл хийгээд зогсож байгаа, бандаашны тухай хэвлэлийн бага хурал зарласан увайгүй төр хүндэтгэхгүй үйлдэл удаа дараа гаргасан.

Хурлаа ордны гадаа гараад хийж болно шүү дээ. Төрөө хүндэтгэхгүй хариуцлаггүй ёсзүйгүй гишүүнээ хамгаалаад үлдсэн. Хаврын чуулганы нээлт дөрөвдүгээр сарын 05-нд бид ордны баруун хаалган дээр жагсаал хийсэн. Нэр бүхий гишүүдээ татаж өгөөч ээ. Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагаж байгаа тэр бандааш, бэлэг эрхтний асуудалтай холбогдсон Мурат гишүүнийг татаж өгөх байх суурийг илэрхийлж албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу хаврын чуулганы эхний өдөр ярилцаад шийдэх боломжтой байсан.

Гантулга өөрөө өргөдлөө өгсөн боловч хамт олон нь авч үлдсэн. Дахиад ард түмний төлөөлөл болсон бид олон удаагийн шаардах бичиг өгсний хариуд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин Муратын хувьд өргөдлөө өгөөд түр түдгэлзсэн байгаа. Тэр хүн ч гэсэн түдгэлзэх ёсгүй. Ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Учир нь хувийн компани захирал ийм хэрүүл хийсэн бол тэр хувийн асуудал. Монгол улсын төрийг удирдаж, нэр хүндийг өндөрт гаргаж яваа, хариуцлага үүрч чадах ёсзүйтэй байх ёстой.

-Хөдөлгөөний зүгээс  явуулж байгаа асуудлыг хэвлэл мэдээллийнхэн хэр их  дэмжиж байна вэ?

-Монгол улсын нийт иргэдийн татвараар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг МҮОНТ ард түмний ард төлөө дуугардаггүй. Энэ талаар ямар мэдээлэл хүргэхгүй байгаа нь хачирхалтай. Уржигдар гэхэд төрийн өндөрлөгтөө уулзахад Оюутолгойн ордыг эзэмшье гээд Оюутолгойн үүдэн дээр 10 хоног зогслоо. Ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага ирээгүй.

Эхний өдрийн хэвлэлийн хуралд олон TV ирсэн. Гурав дахь хоног дээр хэвлэлийн хурал зарлахад нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага ирээгүй. Учир нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагч нар бүгд манай улсад ирсэн. Ассембейлод хуралдсан. Ингээд хэвлэл мэдээллийн байгууллагын амыг тагласан. Сүүлийн долоо хоногт нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага үзэгдээгүй.

Ярилцсанд баярлалаа. 

Updown.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. ОЧИОД ХЭРЭГҮЙ ЭЭ сЭТГҮҮЛЧИД ЗӨВ ХАНДСАН БАЙНА. ӨНӨӨДӨР МОНГОЛООР НЭГ А.ЭРДЭНЭБАЯР ГЭЧ ШИГ ХИЙРЭХСЭН ХҮМҮҮС ДҮҮРЭН БАЙНА. ЭЦСИЙН ЭЦЭСТ ХИЙРХЭЛ,ХУДАЛ ГҮТГЭЛЭГ ХИЙСНЭЭР УЛС ХӨГЖИХГҮЙ ЭЭ. ХАРИН Ч ТӨР ТОГВОРГҮЙТЭЖ ГАДНА,ДОТЫ ХЭН Ч ИТГЭЖ АЖИЛ ХЭРЭГ ЯРИХГҮЙ ЭЭ,,АРД ИРГЭД НЬ ХЭДЭН ТИЙШ ХУВААГДСАН,ТАЛЦСЭН ХЭСЭР БҮЛГЭЭР ТАЛЦСАН ЁСТОЙ УЛС ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ЖАНТАН БОЛЖ ХУВИРНАА.

  2. хЭ ХЭ.ИНГЭЭД ТАМЫН ТОГООНД БУЦАЛААД БАЙВАЛ БАНТАН НЬ ЖОНХУУ БОЛДОГ ЖАМТАЙ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close