УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болохтой холбогдуулан нэр дэвшигчдийн нэрс яригдаж эхэллээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар гэх хүмүүсийн нэр дуулдах болов.Тэгвэл МАХН-аас Н.Энхбаяр бус дэд дарга С.Ганбаатар нэрээ сойгоод байна. Тэрбээр “Би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Найдвартай ялалт байгуулна.Ард түмнийхээ итгэлийг даахын тулд хичээнэ, зүтгэнэ. Намаас биднийг дэмжиж байгаа. Н.Энхбаяр хэн нь ч нэр дэвшсэн бай дэмжих нь тодорхой” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Иргэн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдахаар болоод буй. Нөхөн сонгуулийг сонгуулийн тухай хуулийн дагуу аравдугаар сард зохион байгуулах юм.
4 comments
bosoo mongol yalnaa ergelzehgui bna
MAHAN-gaas zalhagsad shuud songoh ni todorhoi
Boliyoo, Ganbaatar hudalchaa .
энэ вундаа сагсалзаад байгаан , ямарч сургууль төгсөөгүй , монголын ард түмнийг худлаа ярьж хуурчихаад , яасан худлаа ярьж дуусдаггүй юм бэ ? болиочээ,