ОХУ-ын хэд хэдэн том хотод өнгөрсөн ням гаригт (2017.03.26) болсон авлигын эсрэг жагсаалыг зохион байгуулсан сөрөг хүчний гол төлөөлөгч Алексей Навальный тэргүүтэй 1000 орчим хүн саатуулагдаад байгаа. Алексей Навальныйн тэргүүлдэг Авлигатай тэмцэх сан Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Оросын улстөрчдийн гадаад дотоодод байдаг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон баримтыг видео бичлэг болгон Youtube сувгаар цацаад байгаа юм.
Үйл явдлын талаар Ерөнхийлөгч В.Путин Архангельск хотноо болсон Арктикийн орнуудын форумд оролцох үеэрээ байр сууриа илэрхийлсэн байна. Украины хэрэг явдал хууль зөрчин зөвшөөрөлгүйгээр эхэлж улмаар төрийн эргэлтэд хүргэсэн. Мөн “Арабын хавар” ямар үр дагавар авчирсаныг сануулсан В.Путин Орос Улс авлигатай шийдвэртэй тэмцэж байгаа.
Гэхдээ авлигын эсрэг байр суурьтай байгаа иргэдийг улс төрийн зорилгод ашиглахгүй байхыг сануулжээ. Түүнчлэн “Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Хуулиас гадуур үйлдэл хийсэн хэн ч гэсэн ОХУ-ын хуулийн дагуу шийтгэл хүлээх болно” хэмээн хэлсэн байна.
1 comment
Навальный бол манайхаар Баабар, Баярцогт, С.Баяр мэтийн гадны хөлсний этгээд шүү дээ. Гадны тавиулын үйлдлийг Барууныхан ардчилал хүний эрх гэж хашгиралддаг. Харин жирийн хүний төлөө огт дуугардаггүй.