Б.ХИШИГБАТ
Төрийн банкны захирлууд LEXUS-570 унаж, олон сая төгрөгийн цалин авдаг тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хэд хоногийн өмнө Төрийн банкинд хүлээлгийн заалны, харилцагчийн буйдан харьцуулалтын аргаар худалдан авахаар төсөв баталжээ. Үүн дотроо мөн л захирлын өрөөний, хоёр хүний буйдан оруулчихсан байгаа юм. Буйдангуудад 14 700 000 мянган төгрөг зарцуулж буй ажээ.
Түүнчлэн Төрийн банк байсгээд л гар утас худалдан авдаг юм байна. Төрийн ажлыг хийхэд заавал гар утсаа авахуулдаг хангамж эдлэх ёстой эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч 2016 оны арванхоёрдугаар сард “Нэкст дистрибьюшн” ХХК-аас 2 679 476 төгрөгөөр зурагт, гар утас худалдаж авсан. Мөн энэ оны эхээр 1 152 000 төгрөгөөр гар утас авсан байна. Эдгээр гар утсыг хэнд зориулж авдаг юм бол. Энэ мэтчилэн илүү гэмээр зардал улс даяар хямраад байхад “сонин содон” харагдах юм.
Тэгээд ч Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар үүсгэн байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгж гэдгийг сануулах хэрэгтэй юм шиг байна.
Эх сурвалж: www.aguulga.mn