Дэлхий нийтэд Чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэж 2015 оны байдлаар 20-79 насны 390 орчим сая буюу 12 хүн тутмын нэг нь уг өвчинд нэрвэгдээд байна. Нийт өвчлөлийн 70 гаруй хувийг дунд ба түүнээс доош орлоготой хөгжиж буй буурай орнуудын хүн ам эзэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн нийт зардлын 9 ам доллар тутмын нэгийг чихрийн шижингийн эмчилгээнд зарцуулж байна.
Судалгаагаар чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 15-20 хувь нь хөлийн хүндрэлд өртдөг болох нь тогтоогдсон бол хөлийн хүндрэл буюу шинжингийн шалтгаант мэдрэлийн эмгэг нь хөлийн арьсны мэдрэхүй буурч бага зэргийн өвдөлт илрэх, тайван үед шөнийн цагаар бадайрч халуун оргих зэрэг шинжээр илэрдэг ба хувь хүнд эдгээр шинж тэмдэгүүд нь төдийлэн анзаарагддагүй учраас хожуу оношлогдож, хөл тайрагдах эрсдэлд хүргэдэг.
Дэлхий нийтэд хөл тайруулах мэс засал хийлгэж буй тохиолдлын 70 орчим хувь нь чихрийн шижинтэй холбоотой бөгөөд судлаачдын үзэж буйгаар үүний 85 хувийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг байна.
Чихрийн шижингийн үеийн хөлний шархны орчин үеийн дэвшилтэд эмчилгээ болох Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нутагшуулснаар чихрийн шижинтэй өвчтөний доод мөч тайруулах тохиолдлын тоог 70-80 хувьд хүргэж бууруулах боломж бүрдэх юм.