2018-08-24 10:251min00

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

gantulga

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.

Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар хурлыг өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй