БНСУ-ын иммигрэйшн монгол эмэгтэйг бага насны хоёр хүүхэдтэй нь хүйтэн өрөөнд 15 цаг байцаажээ. Иргэн Я-гийн хэлснээр энэ сарын 13-ны орой 23:00 цагийн үед “Кореан эйр” компанийн нислэгээр нисч, БНСУ-ын онгоцны буудалд 03:25 цагт газардах үед хоёр нялх хүүхдэд нь тусалж явсан монгол эмэгтэйн хамт саатуулсан байна.
Түүнийг 25 нас хүрээд шинэ пасспорт авсан гэдэг шалтгаанаар олон цаг байцаасан аж. Учир нь түүнийг хуурамч паспорт ашиглан, хилээр гараад харлана гэж сэрдсэн гэнэ. Хэдийгээр Монгол Улсын хуулийн заалт болон Монголоос Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс төрөл төрөгсдийнхөө лавлагааг факсаар ирүүлсэн ч итгээгүй байна.
Эмэгтэйг ой найман сартай хүүхдүүдийн хамт олон цаг саатуулснаас болоод хүүхдүүд нь хүндээр өвдсөн аж. Тухайн үед хүүхдүүддээ дулаан хувцасыг нь өмсүүлэе гэж гуйхад нь БНСУ-ын иммигрэйшн зөвшөөрөөгүй гэнэ.
Тэрбээр “Солонгос хэлийг хангалттай сайн мэднэ. Биднээс байцаалт авахдаа албан ёсоор хүндэтгэлийн хэлээр харьцах ёстой. Гэтэл биднийг хэл амаар доромжилсон. “Хүүхдүүд маань өвдөөд байна, эмч дуудаад өгөөч” гэж хэлэхэд эмэгтэй байцаагч нь ирж манай хүүхдийн толгойг барьж үзчихээд “Би ч гэсэн хүүхэдтэй, зүгээр л байна ш дээ” гэж хэлээд явсан.
“Та нар хүн биз дээ. Хоёр хүүхдийг минь эмчид үзүүлээд өгөөч” гэж зөндөө олон удаа уйлж гуйж үзсэн. Гадаад хүн ч гэсэн хүн биз дээ. Нохойноос дор харьцаж байсан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ингээд энэ асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандахад “Бидэнд ямар ч хамааралгүй. Бид визийг чинь дарж өгөөд явуулсан” гээд “Бидэнд хамааралгүй, БНСУ-ын иммигрэйшнд гомдлоо гаргаж болно” гэх хариулт өгсөн байна.
[fbvideo link=”https://youtu.be/0xvXFbvRhs8″ width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]
3 comments
Солонгос улсад байгаа энэ Элчин сайд нэртэй мануухайг яааралтай татаж авчир. Ерөнхийлөгч өө.
СОЛОНГОС ГЭЛТГҮҮЙ ЭЛЧИН САЙД ГЭХ ШАГНАЛЫН ТОМИЛГООГОО ЗОГСОО
solonogschuudiig burtuugax yum yeroos bxgui. badag gazraa baitsgaa ta nar medee!!