2018-06-20 10:211min018

Цагдаа жирэмсэн эмэгтэйг багалзуурдаж долоон хүнийг зоджээ

olon

Өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байдаг  Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрээн хот олны хэл амд өртөх болж. Учир нь  боомтын гаалийн ажилтнууд хууль бусаар бараа нэвтрүүлэхэд тусалж бусдын барааг татвараас чөлөөлж өгдөг, эсвэл бусдыг албан тушаалаараа далайлган дарамталдаг ажилтай. Үүнийхээ хариуд хэдэн саяар нь халаасаа зузаалчихаад хээв нэг зогсдог дүр зураг олон жилийн нүүрийг үзжээ.

Уржигдраас буюу (2018.06.17)-ноос эхэлж “69” маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 600-700 орчим Монгол жолооч нэгдэж Монголын талаас орох хилийн хаалтыг машинаар хааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсаал зохион байгуулагчид “хонины хонхор” гэж нэрлэдэг арын хэсэгт ачаа ачуулахгүй байгаад бухимджээ. Тэд Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэдгээ мэдэгдэв. Тэдний энэ үйлдэл олон хүнд хүндрэл учруулж, хүлээлт үүсгэх болж. Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үеэр зохицуулалт хийхээр очсон цагдаа нар хүмүүстэй бүдүүлэг дээрэнгүй харьцаж нэг иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ. Тэр байтугай жирэмсэн эмэгтэйн хүзүүг багалзуурдсан талаар эх сурвалж мэдээлжээ.