Дорноговь аймгийн Замын-Үүдэд 69 машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хил хааж жагссан байна.
Учир нь тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу, сандал суудалтайгаа ороод стандартын дагуу ачаагаа ач гэсэн шаардлага Хятадуудын зүгээс тавьсан юм байна. Эл шаардлагыг эсэргүүцсэн монгол жолооч нар ийнхүү хил хаагаад байгаа аж.
Тэд Ерөнхий сайдыг Замын-Үүдэд ирж энэ асуудлыг шийдэж өгтөл хил нээхгүй хэмээж байгаа аж. Ерөнхий сайд энэ сарын 21-нд Дорноговь аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа билээ. Уг жагсаалын улмаас хилээр орох гарах бүх хөдөлгөөн хаагдаж, хил гарах гэсэн хүмүүс тэнд яах учраа олохгүй байдалтай байгаа талаар тэнд байгаа иргэд мэдээлж байна. Халуунд нялх хүүхэдтэй хүмүүс ч олон цагаар өдөржин зогсож буй аж.
1 comment
Хариуцлага ярьдаг засаг арга хэмжээ яаж авдагийг харая. Хятадад бол танкаар дайраад цэвэрлэх бизээ. Жолооч биш наймаачид шүү.