Кофе бол сэргээш. Харин амжилтын ундааг хэтрүүлэн хэрэглэвэл хор болно. Халуун орны бутлаг ургамлаас гарган авдаг энэ ундаа нь эрүүл мэндэд сайн төдийгүй гоо сайханд чухал нөлөө үзүүлдэг болох нь амьдрал дээр батлагдаад байна. Сүүлийн үед кофены үр, нунтагаас гарган авсан гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гарсныг ч та анзаарсан болов уу. Ингээд кофег уух биш ахуй хэрэглээ, гоо сайхандаа ашиглаж болох шалгарсан 7 аргыг танилцуулъя.
1. Гарын үнэр арилгагч
Сонгино, сармис зэрэг эвгүй үнэрийг арилгахын тулд кофены хаягдал нунтагийг гарандаа үрж усаар зайлна. Ингээд л таны гар хормын дотор шинэхэн кофены үнэртэй болно.
2. Нүүрний маск
Нунтаг кофе нь арьсыг гуужуулж, найрлаганд нь байдаг антиоксидант нь үрчлээний эсрэг үйчилгээ үзүүлдэг. Нунтаг кофег нүүрэндээ шууд түрхэж хэрэглэхээс гадна өөр маск болгон ашиглаж болно. Жишээлбэл:
- Нунтаг кофен дээр 1 ц.х хүнсний сод нэмээд (нүүрэндээ хүрэлцэхүйц хэмжээгээр) сайтар хутгаж холино.
- Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд 20 минут амраана.
- Нүүрээ сайтар усаар зайлаад чийгшүүлэгч тос түрхэнэ.
Та гайхалтай үр дүнг шууд мэдрэх болно. Хүнсний сод нь тослог арьсыг сайн цэвэрлэдэг тул энэхүү маск нь тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой.
3. Хөргөгчний үнэр дарагч
Кофе нь таны гарнаас эвгүй үнэрийг арилгаж чадсан бол хөргөгчний эвгүй үнэрийг ч мөн дарж чадна гэдэгт бүү эргэлзээрэй.Аягатай кофены үлдэгдлийг хөргөгчинд хийгээд орхиход л болно. Кофе өөртөө бүх эвгүй үнэрийг шингээж авдаг.
4.Өөхлөлтийн эсрэг эмчилгээ
Хэрвээ гэрт тань кофе байвал илүүдэл өөхөө арилгахад их мөнгө зарцуулах шаардлагагүй. Өөх хайлуулах бэлдмэлийг та гэрийн нөхцөлд хийж болно. Кофены хаягдал нунтагийг наргил модны тостой холиод тухайн хэсэгт массажлан түрхээд усаар зайлна.
5.Үсний эмчилгээ
Кофег гоо сайхандаа хэрэглэж болох олон аргуудын нэг нь үс арчилгаа юм. Кофе нь үсийг гялалзуулахын зэрэгцээ найрлаганд нь байдаг кофейн үс уналтыг зогсоож, үсэнд тэжээл өгдөг.
Та дараахь аргыг ашиглан үсэндээ долоо хоногт 1 удаа тэжээл өгөөрэй.
- Үсээ хангалттай норгож хүрэхүйц кофе чанаад хөргөнө.
- Үсээ норгосны дараа хуйхандаа тойрог хөдөлгөөнөөр массаж хийнэ.
- 20 минут амраасны дараа усаар сайтар зайлна.
6. Арьс гуужуулагч
Кофе нь арьс гуужуулагч цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Гэрийн нөхцөлд арьс гуужуулах бэлдмэлийг дараахь аргаар бэлдэж болно.
- Нунтаг кофег (хэрэглэсэн болон хэрэглээгүй) чидун жимсний тостой холино.
- Биеийн гуужуулахыг хүссэн хэсэгтээ түрхэж үрээд 15 минут байлгасны дараа усаар зайлна.
7. Модон тавилга өнгөлнө