Франц улсын түүхэн дэхь хамгийн залуу Ерөнхийлөгч Эммануэл Макрон камерын өмнө хүүхдүүдийг загнажээ. Сүүлийн үед иргэдээсээ хол хөндий байх болсноор шүүмжлэлд өртөөд буй Макрон дахин ярианы сэдэв болоод байна. Тэрбээр өчигдөр Парисын ойролцоо арга хэмжээнд оролцож явахдаа Монт Валериен дэх дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэмцэгчдийн дурсгалдүзүүлжээ. Энэ үеэр тэнд цугларсан хүүхдүүд дотроос нэг хүү “Юу байна? Маню” гэж ерөнхийлөгчийг хочоор нь дуудан мэндэлсэн нь Макроныг уурыг хүргэжээ. Үүнд Ерөнхийлөгч тавгүйтэж нүүр нь улайн “Үгүй, та нар ингэж нэрлэж болохгүй…” гэж Макроныг хэлэхэд хүү “Уучлаарай Ноён ерөнхийлөгч” гэж буулт хийсэн юм.
Гэвч Макрон тайвширсангүй. “Та нар энд албан ёсны арга хэмжээнд оролцож байгаа тул биеэ зөв авч явах хэрэгтэй. Та нар тоглоом наадам хийж болох ч өнөөдөр Марселлезийн өдөр ингэж болохгүй. Тиймээс намайг Ноён Ерөнхийлөгч, эсвэл Эрхэмээ гэж дууд! Ойлгов уу?” гэж сургасан байна.
Тэр бас цааш нь “Та нар хувьсгал хиймээр байвал эхлээд сурч, боловсрол олж ав, дараа нь өөрийгөө тэжээдэг бол, Ойлгов уу? Тэгээд дараа нь бусдад заа!” гэж загнажээ. Эммануэл Макроныг ерөнхийлөгч болсныхоо дараа өөрчлөгдөж, олон нийтээс зайгаа барих болсныг францчууд ихээр шүүмжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Франц улс нийгмийн халамжинд хэтэрхий их хөрөнгө зарж байна гэж шүүмжилж байгаа түүний дүрс бичлэг тарсан нь олныг бухимдуулж байв. Өчигдрийн бичлэгийг Макрон энгийн хүмүүсээс тасарч, “баячуудын ерөнхийлөгч” болсныг гэрчилж байна гэж зарим хүмүүс шүүмжилцгээжээ.
2 comments
zuv l helj mundag zaluu
Zub l helsen bn shdee