Хөгжмийн наадмыг үзэх, оролцохоор очсон 40-өөс доош насны эмэгтэйчүүдийн 43 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Английн нэгэн сайн дурын байгууллагаас явуулсан уг судалгааны дүнгээс харвал тус улсын 16 хүртэлх насны 5 эмэгтэй тутмын 1 нь хөгжмийн наадмын үеэр хүчирхийллийн золиос болдог аж.
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 22 хувь нь нүүрэндээ цохиулах, хэл амаар доромжлуулах, бүжиглэх үед нь биед нь дураараа хүрэх зэргээр олны нүдэн дээр эвгүй байдалд оруулсан үйлдэлд өртөж байсан гэдгээ хэлжээ.
Хамгийн харамсалтай нь хөгжмийн наадмын үеэр ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн ердөө 2 хувь нь сэжигтэн этгээдийг цагдаад мэдэгдэж байсан аж. Хөгжмийн наадамд оролцогч эмэгтэйчүүдийн тал хувь нь хүчирхийлэлд өртдөг The Press Association-оос Их Британид жил бүр уламжлал болон зохиогддог 21 хөгжмийн наамдын зохион байгуулагчидтай холбогдон хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх явдлын талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ.
Ингэж танилцуулсныхаа дараа хөгжмийн наадмыг зохион байгуулагчидтай энэ талаар авч буй арга хэмжээ, баримтлаж буй бодлого, бодит нөхцөл байдлыг нь ярилцсан байна. Тэгэхэд тэдний 5 нь буюу Glastonbury, Reading and Leeds, Creamfields, Latitude, RiZE, Wireless наадмыг зохион байгуулагчдаас л нааштай хариу хүлээн авчээ.
Өнгөрсөн жил Glastonbury-ийн хөгжмийн наадмын үеэр 2 хүчингийн хэрэг, мөн 2 бэлгийн хүчирхийллийн тохиолдол бүртгэн авсан гэдгийг Сомерсэтийн Цагдаагийн албаныхан мэдэгджээ. Хөгжмийн наадамд оролцогч эмэгтэйчүүдийн тал хувь нь хүчирхийлэлд өртдөг The Green Man хөгжмийн наадмын хэвлэлийн төлөөлөгч “Хөгжмийн наадмын үеэр аюулгүй байдлын ажилтнууд наадам болох газраар тархан байрлаж ажилладаг.
Үүнээс өмнө бэлгийн дарамт, хүчирхийллийг мэдээлэх сургалтанд хамрагддаг. Жолооч, үйлчилгээний ажилтнууд бэлгийн дарамт шахалт үзүүлэх талаар ойлголт өгөх сургалтанд хамрагдаж, ийм байдалд орсон оролцогчдод ямар тусламж үзүүлэх, хэнд хандах зэргийн талаар анхан шатны мэдлэгтэй болсон байдаг ” гэжээ.
Харин Bestival-ийн төлөөлөгч: “Бид Цагдаагийн болон бусад агентлагуудтай иймэрхүү асуудлыг шийдэх, хор хєнєєлийг бууруулах протоколтойгоор хамтран ажилладаг” хэмээн тайлбарласан байна. Хүчирхийллийн хэрэг олноор бүртгэгдэх болсон өнөө цагт хөгжмийн наадамд оролцогч охид эмэгтэйчүүд хүчирхийлэгчдийн өгөөш болж буйг анхааралдаа авах цаг болжээ.