Япон эрчүүд гал тогоондоо цаг их зарцуулах болжээ. Судалгаанаас үзвэл 10 жилийн өмнө 10 аавын гурван л өөртөө болон ойр дотнынхондоо хоол унд бэлтгэдэг байсан нь бол өдгөө уг үзүүлэлт зургаа болж өссөн байна. “Norinchukin bank”-наас явуулсан санал асуулганд Токиогийн 30-49 насны, гэр бүл, үр хүүхэдтэй 400 эрэгтэй оролцсон гэнэ. 2007 онд Токиогийн өрхийн тэргүүлэгч нарын 29 хувь нь гэртээ юу хийдэггүй байсан бол одоо зүгээр суугчдын тоо цөөрч, судалгаанд оролцогдын 90 гаруй хувь нь гэртээ аяга, таваг угааж, тоос соруулдаг болжээ.
Мөн хүнс худалдаж авдаг эрчүүдийн тоо 25 хувьтай байсан нь 79, оройн зоог бэлтгэж чадах нь 31 байснаа 61 хувьтай болсон байна. Дашрамд хэлэхэд, өдрийн хоолны зардал 10 жилийн хугацаанд бараг 10 хувиар өсөж, 646 иен (5.85ам,доллар) болжээ.
2 comments
тэгэхээр хүүхэнүүд нь юү хийдэг болж байгаа юм бол
заавал нэг сөрөг зүйл бодож таашаал авах юм энэ залуус