Спортын хамгийн том үйл явдал болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн эхлээд удаагүй байгаа билээ. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөг сонирхогчид ч шилдэг тоглолтуудыг алгасалгүй үзэж байна. Тэгвэл хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуус, фанатуудаа өнгөрсөн 19 удаагийн дэлхийн аваргын хамгийн хамгийнийг толилуулж байна.

Хамгийн олон удаа оролцсон шигшээ баг: Бразил 20 удаа
Шигшээ тоглолтод хамгийн олон шалгарсан: Бразил долоон удаа Герман долоон удаа

Олон гоол хийсэн: Герман 99 гоол

Хамгийн олон хожсон: Бразил 67 хожил

Нэг удаагийн аваргын тэмцээнд хамгийн олон хожсон: Бразилдолоон хожил

Хамгийн их хожигдсон: Мексик 26 удаа

Торгуулийн цохилтоор хамгийн олон удаа хожсон:Герман дөрвөн удаа

Хамгийн олон таарч тоглосон: Бразил -Швед долоон удаа таарсан.

Хамгийн азгүй баг: ХБНГУ/ Герман дөрвөн удаа шигшээ тоглолтод хожигдсон.

Хамгийн муу дэлхийн аварга: Итали

Хамгийн сайн тоглолт: Унгар 1954 онд таван тоглолтод 27 гоол хийсэн. Энэ дэлхийн аваргад 26 тоглолтод нийтдээ 140 гоол орсон байдаг. Австри-Швейцарийн тоглолт л гэхэд 7:5 харьцаагаар өндөрлөж байв.

Нээлтийн ажиллагааны хамгийн сайн тоглолт: Герман 4:2 Коста-Рика

Хамгийн азгүй эзэн баг: ӨАБНУ. 2010 он. Дөрвөн оноо авсан энэ шигшээ баг хэсгээсээ ч гарч чадаагүй

Хамгийн олон удаагийн дэлхийн аваргад оролцсон тоглогч:

Антонио Карбахал. Мексик. Таванудаа \1950—1966\

Лотар Маттеус. Герман. Таван удаа \1982—1998\

Шигшээ тоглолтод хамгийн олон гоол хийсэн: Лотар Маттеус 25 гоол

Талбай дээр хамгийн олон минут тоглосон: Паоло Мальдини. Итали. 2217 минут

Шигшээ тоглолтод хамгийн олон удаа оролцсон: Кафу. Бразили.гурванудаа

Хамгийн залуу тоглогч: Норман Уайтсайд 17нас. Умард Ирланд

Шигшээ тоглолтонд оролцсон хамгийн залуу тамирчин: Пеле. 17 нас. Бразил. \1958\

Хамгийн настай гоол хийсэн тоглогч: Роже Милла. 42 нас .Камерун \1994\

Шигшээ тоглолтод оролцсон хамгийн хөгшин тоглогч: Дино Дзофф. 40 нас.Итали. \1982\

Цорын ганц хөгжлийн бэхшээлтэй тоглогч: Эктор Кастро. Уругвай. Өрөөсөн гараа бугуйгаараа тайруулсан

Шилдэг довтлогчид:
1.Роналдо-15 гоол
2. Герд Мюллер, Мирослав Клозе-14
3. Жюст Фонтен-13
4. Пеле-12
5. Шандор Кочиш, Юрген Клинсманн-11

Хамгийн хурдан гоол: Хакан Шукюр. Турк. 11 секундэд \2002\ Вацлав Машек. Чехословак. 15 секундэд \1962\
Билэгдэлийн гоолын эзэн:

Анхны гоол: Люсьен Лоран. Франц. \1930\
Одоогоор дэлхийн аваргын тэмцээний түүхэнд нийтдээ 2208 гоол ороод байна.

Хамгийн олон тоглолтод оролцсон дасгалжуулагч: Хельмут Шён. ХБНГУ. \1966—1978\

Хамгийн олон ялалт авсан дасгалжуулагч: Хельмут Шён. 16 хожил.

Хамгийн олон шигшээ баг дасгалжуулсан: Бора Милутинович. 5 баг. \Мексик-86; Коста-Рика -90; АНУ -94; Нигери-98; Хятад-2002\

Хамгийн хурдан шар карт авагч: эхний нэг минутад. Сергей Горлукович ЗХУ

Хамгийн хурдан улаан карт авагч: 56 секундэд. Хосе Батиста. Уругвай. \1986\

Хамгийн олон улаан карт авсан дэлхийн аваргын тэмцээн:2006 он. 64 тоглолтод 25 улаан карт

Хамгий олон шар карт авсан тэмцээн: 2006 он. 64 тоглолтод 310 шар карт

Дэлхийн аваргын тоглолтын хамгийн олон удаашүүсэн талбайн шүүгч Жоэль Кинью 1986—1994 тэрбээр нийт найман удаа шүүсэн

Хамгийн их улаан карт гаргасан шүүгчид: Артуро Брисио Картер 1994—1998 тэрбээр нийт зургаан улаан карт гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн