2018-06-18 10:201min08

Ослын үеэр хүмүүс туслаагүйгээс иргэн амиа алджээ

osol

Монголчууд тусч, найрсаг зантай хэмээн дэлхийд танигдсан. Сүүлийн үед энэ сайхан зан чанар үгүй болж амин хувиа бодох зан чанар давамгайлах болсоныг сэтгэл судлаачид хэлж байна. Энэ нь цус ойртолтоос шалтгаалж байгаа юм гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. “Би л болж байвал бусад нь огт хамаагүй” гэх хандлагаас болж Даланжаргалан суманд болсон ослын үеэр нэг иргэн амиа алджээ. Тус сумын нутаг  “Өлзийтийн зөрлөг” гэх газар “T.Prius” маркийн машин онхолдсон ноцтой осол энэ сарын 13-14-нд шилжих шөнийн 02:30 цагт гарсан байна. Энэ үеэр жолоо барьж явсан 38 настай Э-гийн амь нас хохирч, хоёр хүн бэртсэн байна.

Тухайн үед замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч нарын хэн нь ч туслаагүй гэдгийг зарим хүмүүс хэлж байв. Хэрэв бэртсэн хүмүүст тусалсан бол хүн амиа алдахгүй, аврагдах боломжтой байсан гэдгийг онцолжээ. Энэ тухай Amaraa Mongol гэх хаягтай иргэн фэйсбүүкт

“Өнөө өглөөний 5цагт Даланжаргалан.с хойш 10км зайд 4 эмэгтэй осолд орсон байдалтай байхад бид 4 чадах чинээгээрээ л туслав. Осол уг нь 2 цаг 30 минутанд болсон боловч хэн ч зогсож туслахгүй байсаар нэг нь тусламж авч чадахгүй нас барлаа. Осолд орсон эмэгтэйчүүд чадах чинээгээрээ түргэн тусламж дуудсан боловч энэ дугаарлуу залга, тэр дугаарлуу залга, манай аймаг биш, тэр аймгийн утасруу залга гэсээр байтал өдий 2 цаг гаран болсон байна. Осолд орсон эмэгтэйчүүд их даарч байсан болохоор нь машиндаа суулгатал машиныг чинь халтар болгочихлоо уучлаарай гээд байсан. Түй тэр хэнд хамаатай юм. Нөхөд минь өөрийгөө болон өөрийн хүрээлэгч хүмүүсээ л бодон сайхан амьдрана гэвэл энэ буруу шүү!
Хамгийн их сэтгэл зовоосон зүйл бол зам дээрх жолооч дундаас хэнч зогсож туслаагүй нь үнэхээр… Амиа бодсон нөхдүүд сайхан амьдрах болтугай!

Монголын нийгэмд муу муухай амиа бодсон, хувиа хичээсэн нөхдүүд нь өөрчлөгдөөд, өөрчлөгдөж чадахгүй хэд нь хурдан алга болох болтугай!!” хэмээн бичсэн байв. Сумын түргэн тусламжийн төв ослын тухай дуудлага ирсэн даруйд очсон боловч 38 настай Э нь амиа алдсан байсан, хоёр иргэнд анхан шатны тусламж үзүүлсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Зам тээврийн ослын улмаас амиа алдагдсдын 70 хувь нь эмнэлгийн анхны тусламж аваагүй, эсвэл буруу үзүүлсэн байдаг аж. Харин 20 хувьд нь тусламж хожигдсон байдаг гэнэ. Ийм ослоор амиа насаа алдаж буй 10 хүн тутмын 7 нь орон нутгийн замд осолддог байна. Аялал зугаалгын сар эхэлсэн энэ үед орон нутгийн замд осол гарах нь ихэссэн гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Тиймээс нийт жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хурд хэтрүүлэлгүй явахыг сануулж байгаа юм.