Хүмүүс биеийн жингээ хасахаар л эрүүлждэг гэсэн буруу ойлголттой байгааг олон орны судлаачид анхааруулдаг. Тэгвэл, Америк, Канадын эрдэмтдийн хамтарсан багийнхан “Кориудаар огцом турах, жингээ хасахаар элдэв жор “Хөөх” нь эрүүлжих бус, өвчтэй болох магадлал өндөр” хэмээн мэдээлсэн байна.
Тодруулбал, бие махбодын хэвийн үйл ажиллагааг огцом өөрчилж, турснаар яс сийрэгждэг болохыг баталсан аж. Тус багийнхан олон улсын эрдэмтдийн сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хийсэн судалгаа, туршилтуудыг хүртэл харьцуулсан гэдгээ мэдээлжээ. Үүний эцэст ясны бүтэц ба биеийн жин харилцан хамааралтай гэжээ. Ялангуяа хижээл насныхан жингээ хасахдаа байнга эмчийн хяналттай байх ёстойг сануулжээ.