Засгийн газар шийдвэр гаргаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд хүчээр авч 49 хувийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөөд байна. Ингээд зогсохгүй 49 хувийг төлөөлж сонгогдсон захирлуудын суудал руу дайрах боллоо. Шүүх хувийн өмч буюу 49 хувь руу илт халдсан Засгийн газрын шийдвэрүүдийг шалгаж хэлэлцээд хууль бус үйлдэл болохыг нь тогтоочихсон.
Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдах эрхгүй болсон юм. Тэгэхээр асуудал эцэслэн шийдэгдтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг.
“Эрдэнэт”-ийн ТУЗ хуралдахгүй, шийдвэр гаргахгүй байлаа гээд ямар нэг хохирол гарахгүй гэсэн онцлог бий. Дулааны цахилгаан станцын хувьд нэг өдөр зогсолт хийхэд л нийслэл даяар тог, дулаангүй хэцүүднэ. Тэр утгаараа цахилгаан станцын шийдвэр гаргах эрхийг хорьчихвол асуудал үүсэх нь ойлгомжтой. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь муудна гэх биш, шийдвэр гаргалтыг түрдээ зогсооход ямар нэгэн гэм, хохирол учрахгүй. 49 хувийн эзэмшил гэдэг бол том тоо. Энэ хувийг эзэмшдэг хувийн компанийн төлөөлөлгүйгээр ямар нэгэн шийдвэр гарах нт хэтээсээ буруу. Хувийн өмчийг дээдэлсэн зах зээлтэй улсад байж болохгүй хэрэг. Төр 49 хувийн төлөөлөлгүй хуралдаж шийдвэрүүд гаргаад байвал хувийн өмчид халдаж байна л гэсэн үг.
Шүүхээс шийдвэр гарч ТУЗ-ийн хуралдах, шийдвэр гаргах эрх хуулийн хүрээнд хумигдчихад байхад эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг шөнө дөлөөр төрийн ордонд хуралдуулсан гэсэн агуулгатай мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр хөврөх болсон юм.
Сүүлд гэхэд л “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлж сонгогдсон захирлуудтай хамаатай мэдээлэл цацагдлаа. Эрх баригчид “Эрдэнэт”-ийн захирлуудын суудалд хүнээ зүтгүүлж эхэлсэн гэх мэдээлэл нэлээд хэдэн өдрийн өмнөөс хөвөрсөн. МАН-ынхан “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг хуралдуулаагүй гэсэн агуулгатай мэдээлэл өгч байгаа ч ТУЗ-ийн хуралдаан болсныг Шүүхээс гаргасан захирамж батлаад байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргажээ. Бүр тодруулбал, Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасныг баримтлан тодорхой ажиллагаануудыг гүйцэтгэхгүй байхыг даалгасан юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт төрөөс томилогдсон “Монросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд удирдамж чиглэл өгөхгүй байхыг үүрэг болгожээ. Харин ТУЗ-д төрөөс томилогдсон “Монросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлыг дахин хийж аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгасан байна.
Үүнээс гадна төрөөс томилогдсон “Монросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болон ерөнхий захирлуудад гарсан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг Шүүхээс сануулжээ. Шүүхийн захирамжид “Шүүхийн шийдвэр, захирамжийг сайн дураар хүндэтгэн биелүүлж, ТУЗ-ийн хууль бус шийдвэрийг үйлдвэрт хэрэгжүүлэхийг оролдох, аливаа хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажил хүлээлцэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй байхыг мэдэгдье” гэсэн өгүүлбэр дурайж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд албадлагын арга хэмжээ авахыг ч сануулжээ. Тэгэхээр эрх баригчдын хүч хэрэглэн байж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийг шөнөөр хуралдуулж гаргасан шийдвэрийг Шүүхээс хүчингүй болгосон гэсэн үг.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ сарын 6-7-нд шилжих шөнөөр компанид нь мэдэгдэлгүйгээр ТУЗ-ийнх нь хурлын зарлан хуралдуулсан нь Шүүийн захирамжаар тодорхой болчихлоо. Уг хурлаар “Эрдэнэт үйлдвэр”-т бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гарсан юм. Засгийн газар хуулиа зөрчин барин хуралдаж албан тушаалын томилгоо хийсэн ч ийнхүү шүүх дээр бүдрээд байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д уг нь Хууль зүйн яамны төлөөлөл багтдаг. ТУЗ-ын төлөөлөлд Хууль зүйн яамны төлөөлөлдөг багтдаг. ТУЗ-ийн төлөөлөлд Хуульзүйг яамных нь төлөөлөл багтсан гэхээр хуулийн талаас заавар зөвлөгөө өгсөн байж таарна. ТУЗ хуралдаж томилгооны асуудал шийдсэн гэхээр салбарын яамны төлөөлөл хууль бус зөвлөгөө өгсөн гэсэн логик гарч ирж байна. Энэ бол онцолж хэлэхээс аргагүй ноцтой факт.
МАН-ын санхүүг барьдаг ерөнхий нарийн бичгийн дарга нь, тодруулж хэлбэл Д.Амарбаясгалан “Эрдэнэт үйлдвэр”-ийн томилгоонд идэвхийлэн орсон нь ямар нэгэн “но”-той асуудал бийг нотолж байна. Удахгүй сонгууль болно. Наад зах нь л сонгуулийн санхүүжилтээ “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийж олох нь гэж хардах хангалттай үндэслэл харагдаж байна.
Эх сурвалж: