Энэ сарын 13-ны өдрийн 09:58 цагт Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны худаг дотор цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км зам туулан 10:07 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч иргэн Ж /52 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн өдрийн 16:32 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн ажилчдын орон сууцны байрыг тус сумын харъяат иргэн А /40 настай, эрэгтэй/ “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 16:37 цагт очиж, 15 минут ажиллан, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.