Уржигдар буюу (2018.06.12)-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчны хотноо шөнийн 02-00 цагийн орчимд галзуугийн шинж тэмдэг бүхий чоно дайрч, 13 настай хүүг хазсан байна.

Мэргэжлийн байгууллагуудаас тусгайлсан арга хэмжээг авч ажиллаж байна. Чоныг устгаж, дээжийг аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжилгээ хийхэд мал, амьтны галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Чононд хазуулсан хүүгийн биеийн байдал хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байгаа гэдэг мэдээллийг халдвартын тасгаас өгч байгаа юм. Тухайн хүүхэд гэрийнхээ гадна хоттой хонио манаж хонож байсан чононд хазуулах нөхцөл бүрджээ.

Манай улсад галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн тохиолдлуудаас ихэнх хувийг хөдөө орон нутагт амьдардаг малчид зонхилон эзэлж байгааг онцолж байна. Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг байна. Иймд малчид, хөдөлмөрчид та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн