2018-06-14 16:281min02

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн шийдвэрийг шүүхээс цуцалжээ

erdenet

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар зургадугаар сарын 06-нд хуралдаж, нэр бүхий гурван албан тушаалтанг өөрчлөн томилох асуудал хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төрөөс томилогдсон ТУЗ хуралдаж бүтцийн өөрчлөлт хийсэн шийвэрийг шүүхээс цуцалсан байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу 6-р сарын 12-ны болон 6-р сарын 14-ны өдрийн захирамжаар дараах даалгавруудыг өгсөн аж.

Үүнд,

-Төрөөс томилогдсон “Монголросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт,

-Төрөөс томилогдсон ТУЗ-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг ТУЗ-д,

-Төрөөс томилогдсон ТУЗ-ийн дарга болон Ерөнхий захирал нарт ТУЗ-өөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг шүүхээс тус тус даалгасан байна.

2 сэтгэгдэлтэй

  • аварсэд

    2018-06-14 23:00 at 23:00

    ШҮҮХ 49-ИЙН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧЛЭЭД БАЙНА ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД, ЭРДЭНЭБАТ, ЭРДЭНЭБИЛЭГ ГЭХ МЭТ ХҮМҮҮСИЙН БҮЛЭГЛЭЛД ШҮҮХ ҮЙЛЧЛЭЭД БАЙНА ДАА

    Хариулах

  • зочин

    2018-06-15 09:41 at 09:41

    яасан хурдан шүүх вэ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй