Мексикт ирэх долдугаар сарын 1-нд сонгууль болно. Нэг жил гаруйн хугацаанд 112 улс төрч амиа алдаад байна. Тус улсын эрх баригчид хар тамхины эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эхлүүлснээс хойш найман жил гаруйн хугацаанд олон улс төрч халдлагад өртөж нас баржээ. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийнхэн Засгийн газрынхаа тэмцлийг сааруулахын тулд аллага үйлдэх болжээ. Хамгийн их халдлага үйлдсэн жил нь өнгөрсөн онд юм байна. Энэ сард гэхэд гурван эмэгтэй нэр дэвшигч амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлд онцолжээ.
Сонгууль болоход багагүй хугацаа үлдсэн энэ үед олон нэр дэвшигчдийн амь нас эрсдэлд ороод байгаа аж. Хамгийн сүүлийнх нь Фернандо Пурон болоод байна. Сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан тэрээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Неграс хотноо дэмжигчдийнхээ өмнө үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан юм.