28 настай Кристин Картер 275 фунт стерлинг буюу (124 кг) жинтэй байв. Тэрбээр тамхи татсаныхаа дараа хоолоо иддэг муу зуршилтай байсан аж. Түүнийг “эвдэлж” буй энэ муухай зуршилаасаа салахад нь гэр бүлийн цугларалт нөлөөлж өөртэйгээ тэмцэх хэрэгтэй гэдэгээ ойлгосон байна.Учир нь түүнийг авга ах нь хараад таниагүй аж.
Кристин Картер жингээ хасахын тулд ходоодоо боолгуулах мэс засал хийлгэсэн ч сэтгэл хангалуун биш байв. Тэрбээр жингээ хасахаасаа өмнө ойролцоогоор 50 кг “илүүдэл өөх”-өө хаяжээ. Түүний жингээ хассан нууцаас сонирхъё.
Кристиан амьдралынхаа хэв маягийг өөрчлөх ёстой гэж үзсэн байна. Ингээд жингээ хаях хамгийн зөв алхам болох спортоор хичээллэх болжээ. Хувийн багш хөлслөж бэлтгэл хийсний үр дүнд хоёр жилийн дотор 68 кг болж хүссэн жиндээ хүрч эхэлсэн байна.
Түүнийг хүссэн жингээ урлаж өөрийгөө ялан дийлэхэд найз залуу нь дэмжлэг үзүүлсэн гэнэ.
Тэрбээр илүүдэл жинтэй байхдаа өөрийгөө дайчлах, илүү их амжилтанд хүрнэ гэж боддогүй байжээ. Гэхдээ Кристиан өөрийнхөө төлөө “тарган, аз жаргалтай” байх газраас явж чадсан.
Түүнийг гэр бүлийнхэн нь турна гэдэгт огт итгэлгүй байсан гэнэ.
Харин тэр өнөөдөр өөрийгөө хэн болсоноо гэр бүл, эргэн тойрныхондоо нотлон харуулж чаджээ.