Өөхөө булчин болгохыг хүсэгчдэд
Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Фб-ийн чатаар зөвлөгөө өгье гэж бодсон боловч их хүн хандсан учир ийнхүү бичээд та бүхний мэйл хаягаар хүргэхээр шийдлээ.
За ингээд гол сэдэврүүгээ орьё. Таргалалт гэдгийг энгийнээр тайлбарлавал бодисын солилцооноос гадагшилж чадаагүй хорт нэгдлүүд болон өөхөн эд биед хуримтлагдахыг хэлж байгаа юм. Таргалалтыг үүсгэж байгаа шалтгааныг анхдагч болон хоёрдогч хэмээн ангилдаг ба анхдагч шалтгаан нийт таргалалтын 90-95%-ийг эзэлдэг. Анхдагч шалтгаанд нь хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, хорт зуршил ордог бол багахан хувь эзэлдэг хоёрдогч шалтгаанд генетикийн өөрчлөлт, дотоод шүүрлийн өөрчлөлт, эмийн гаралтай гэх мэт шалтгаанууд орно. Ихэнх бүсгүйчүүдийн хувьд төрсний дараах үеийн таргалалт их байдаг. Энэ төрлийн таргалалт нь анхдагч шалтгаанд багтах ба ховор тохиолдолд анхдагч шалтгаан дээр дотоод шүүрлийн өөрчлөлтийн улмаас үүссэн байх нь бий.
Бид сүүлийн үед илүүдэл жин, таргалалт гэж ярих нь ихэссэн тэгвэл Монголд илүүдэл жин таргалалттай хүн хэр их байдаг талаар товчхон тоо баримт дурдья. 2009 онд үндэсний хэмжээнд хийгдсэн халдварт бус өвчний тархалтын судалгаанд 15-64 насны хүн амын 31.6% хувь нь илүүдэл жин, таргалалттай. Үүний 21.8% нь илүүдэл жинтэй, 9.8% хувь таргалалттай гэсэн судалгаа гарсан байдаг. Харин 2013 онд хийгдсэн мөн судалгаанд 15-64 насны хүн амын 54.4% хувь нь илүүдэл жин, таргалалтын зэрэгтэй болж өссөн байна. Үүний дотор 34.8% хувь нь илүүдэл жинтэй, 19.7% хувь нь таргалалтын зэрэгтэй болон өссөн байна. Энэхүү тоон мэдээллийг хараад оюун ухаандаа дүгнэлт хийх эрхийг танд үлдээе.
Илүүдэл жин болон таргалалт гэдгийг биеийн жингийн индекс дээр үндэслэж гаргадаг болно. БЖИ-ээрээ таргалалтын зэрэгтэй гарсан бол олон улсын ангилалаар бие даасан өвчин буюу оношын ангилалд орж явдаг. Энгийнээр хэлбэл элэгний хатуурал, зүрхний шигдээс гэх мэт биеэ даасан өвчинтэй адил юм. Харин Монголчуудын дунд таргалалтын зэрэгт хамаарах хүмүүс ихээд байгаа мөртлөө ямар нэгэн эмчилгээ, арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг үг байдгийг санаарай.
За бид таргалалт юунаас үүсдгийг мэдэж авлаа мөн Монголчууд бидний дунд таргалалт хэр хэмжээтэй байгааг бас мэдэж авлаа тэгвэл энэхүү чимээгүй тахлаас хэрхэн ангижрах сэргийлэх талаар мэдэж авцгаая.
Таргалалт гэдэг нь ойлгоход бэрх зүйл огтхон ч биш юм. Анхдагч шалтгааныг эргээд санацгаая. Таргалалт амьдралын хэв маягаас л үүсдэг. Тэгвэл бид хоололт болоод хөдөлгөөн тал дээрээ анхааран амьдралыг хэмнэлээ өөрчлөхөд л энэ асуудал шийдэгдэх болно. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ухаарах хэрэгтэй. Та 1 сар 1 улиралын хугацаанд жин нэмээгүй гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тэгж байж бид илүүдэл жингээ хасаж эргэж хэвэндээ орох хугацаагаа зөв тодорхойлно. Ихэнх хүмүүсийн хүсдэг зүйл бол богино хугацаанд жингээ хасахын эрмэлздэг нь хамгийн буруу зүйл. Харин илүүдэл жингээ хасахаар эхний алхамаа хийж эхэлсэн тань хамгийн зөв зүйл юм. Хооллолт болоод дасгалын талаар дараагийн удаа дэлгэрүүлэн дурдах болно.
Илүүдэл жин хасах нь 3 үе шаттай байдаг. Эхний үе бол биед хуримтлагдсан хорт нэгдлүүдийг биеэс гадагшлуулах цэвэрлэгээний үе байдаг. Энэ үед бүхий л эмч нар нэмэлт бүтээгдэхүүний тусламжтайгаар биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулахыг зөвлөдөг.
2 дахь үе бол өөх шатаалтын үе. Энэ үед зохистой хооллолт болоод хөдөлгөөний өндөр идэвхийг шаардана. Харин та шантарч болохгүй. Энэ үеийг давж чадвал дараагийн үе их гоё үе байх болно.
3 дахь үе эхлэхэд та аль хэдийн илүүдэл жингээ хассан байх болно. Энэ үед харин та гоо сайхандаа илүү анхаарах буюу булчингийн масс нэмэгдүүлж галбиржих үе юм. Эдгээр үеүүдийг давахад танд туслах хамгийн сайн туслагч чинь хүсэл эрмэлзлэл, сэтгэл зүй тань байх болно.
За ингээд эхний удаа өгөх товчхон мэдээллээ үүгээр өндөрлөе. Бага багаар системтэйгээр мэдээлэл өгөх нь танд илүү өгөөжтэй байх болно гэж бодлоо. Танд амжилт хүсье!
Эх сурвалж: Цахим Эмч