УИХ-ын гишүүн Д.Мурат Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн энэ хоригийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгоод буцаад орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа энэ зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” гэв. Харин түүний хуульч Л.Батмөнх “Д.Мурат гишүүн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3-т заасан бусдын бие хөнгөн гэмтэл учруулсан гэсэн хэргээр шалгагдаж байгаа. Түүнээс нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа шиг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн хэрэг байхгүй. Энэ 2017 онд үүссэн хэрэг хирнээ маш удаашралтай байна. гэхдээ хуулийн байгууллага хурдан шуурхай шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
1 comment
Боовны зураг явуулвал зүгээр юм байна л даа Бас дарамтлах г м УИХ гишүүнд үйлчлэхгүй гэнээ