АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун–тай хийсэн дээд хэмжээний уулзалтын талаарх сэтгэгдлээ өнөөдөр SNS дээр ийнхүү бичжээ.
“Үнэхээр сайхан айлчлал боллоо, мөн Ким Жон Унтай цагийг сайхан өнгөрүүллээ” хэмээн уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, сайхан айлчлалыг дуусгаад Сингапураас Эх Oронлуугаа буцаж байна”, “Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох талаар томоохон дэвшилд хүргэж чадлаа, Хойд Солонгост барьцаалагдсан иргэд маань Эх орондоо эргэн ирсэн ба бидний агуу их баатруудын шарил ч гэр бүлийнхэндээ очих болно” гэжээ
Мөн “Пуужин харвахаа ч болино, цөмийн зэвсэг болон пуужингийн байгууламжийн хаалга хаагдах болно” хэмээв.