УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гаригт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барихдаа гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүний хувьд өөрийнх нь хэлснээр “залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж” зургаадугаар сарыг хэзээ ч мартахааргүй болж байх шиг. Учир нь Д.Гантулга 2016 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн болж, 2017 оны зургаадугаар сард хүчингийн “хэрэг хийсэн” гэх асуудалд холбогдож, 2018 оны зургаадугаар сард парламентын гишүүнээс чөлөөлөгдөж байна.

 

By updown

One thought on “Д.Гантулгын хүсэлтийг дэмжлээ”
  1. 2019 оны 6 дугаар сард Хүчингийн хэргээр ял эдлэх болтугай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн