Ардчилсан намын дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх хангалтгүй гэж үзсэн. Гэвч тус намаас шаардлагаа хангасан гэж үзэн дахин дээрх шүүхэд хандаад байгаа. Шүүхээс уг хүсэлтийг өнөөдөр 14.00 цагт хэлэлцэхээр болжээ.
Улсын дээд шүүхээс энэ сарын 17-нд АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэн, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.