Монгол Упсын Гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж байна. Биеийн тамир, спортын газрын удирдлагууд түүнд төрийн далбааг өнөөдөр гардуулж өгөх юм. Энэ үеэр уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа авиралтынхаа талаар товч мэдээлнэ.
Тэрбээр хэдэн сарын өмнөөс энэхүү авиралтад бэлтгэж байгаа талаараа мэдээлсэн. Учир нь, К2 ууланд авирах хамгийн тохиромжтой хугацаа нь зургаадугаар сар байдаг аж. Пакистаны нутаг дэвсгэр, Каракорум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино.
К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарсан. Уулчдын тэсвэр хатуужил, тэвчээрийг дээд зэргээр шалгадаг энэхүү авиралтын үеэр 22 уулчин амиа алдаж байжээ.
Тиймээс К2 уулыг “Алуурчин” уул гэж нэрлэжээ. К2 уулын оргил дээр үлдсэн нэг ч юм тогтдоггүй бөгөөд бүгд доош унадаг тийм эгц уул аж. Энэхүү авиралтаас хойш тэрбээр “Seven summit”-ыг гүйцээх хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан билээ. Б.Гангаамаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин болсон түүхийг 2011 онд бичиж байсан.
Тэгвэл тэр цагаас хойш уулчин бүрийн хүсдэг “-ыг эзлэх мөрөөдөлдөө зүтгэсээр 2016 онд гүйцээж чадсан. Түүний энэхүү амжилт монгол хүн “Seven summit”-г гүйцээсэн анхны тохиолдол болж, түүхийн хуудсанд Монголын нэрийг гаргасан юм. Б.Гангаамаа “Seven summit”: 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/ 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/ 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/ 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/ 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/ 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массивд /4897 метр/ хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулсан түүхэн амжилтын эзэн болсон билээ.
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
9 comments
za K-2 aimar daa yaagaad tiishee temuuleedel bn da
амжилт та чаднаа
Амжилт хүсье
Baharhal bolson mongol busguichuudiin neg shuu, Ta chadnaa
Монголчууд бид хамтдаа авиръя,амжилт ХҮСЭН ерөөе,
uul usand hachin ner ogdgoo bolimoor bishyy oorsdoo chadaagyi bj gazar oron doromjlohoo bolih heregtei
mal uher ee k2 gdg neriig Gangaamaa ogoogui yum, yu ch medku adguus
мундаг амжилт хүсье
к2-н оргилыг эзлээрэй аүслээ биелүүлээрэй