ОХУ-д маргааш эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий үр дүнг Оросын эдийн засаг шууд мэдрэхгүй хэмээн эдийн засагчид үзэж байгаа ажээ. Тэмцээнд зориулан барьсан том бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт алсдаа үр ашгаа өгнө гэж тооцож байна.

Тэмцээн зургаадугаар сарын 14-ны Пүрэв гаригт эхэлж, долдугаар сарын 15 хүртэл Оросын 11 хотод зохиогдоно. Тухайлбал, Москва, Калининград, Санкт-Петербург, Волгоград, Казань, Нижный Новгород, Самара, Саранск, Ростов-на-Дону, Сочи, Екатеринбург хотуудад тоглолтууд явагдана. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкиний “Советский спорт” сонинд хэлснээр ДАШТ-д зориулан 400 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсний 180 тэрбум орчим нь цэнгэлдэх хүрээлэн барих, засварлан шинэчлэх ажилд зарцуулагдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн