Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээр хэсэг хүмүүс хиргисүүр ухаж байна хэмээх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагын албан хаагчид тус аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг “Хайрханы ар” хэмээх газар булш ухаж, сүйтгэж байсан иргэдийг илрүүлэн баривчилжээ. Тусгай багаж хэрэгсэл ашиглан ийн түүхийн үнэт дурсгалыг сүйтгэж байсан гурван этгээдийн хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэсээс ард иргэдэд хандан түүхийн үнэт өв хөрөнгө, дурсгалаа хайрлан хамгаалахыг уриаллаа.
1 comment
Uursdiig n tend n bulchigui yasim be teged 3 lang n