Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ногоон Жор: ГУРВАЛЖИН БУДАА – updown.mn

Ногоон Жор: ГУРВАЛЖИН БУДАА

Үр тарианы гэр бүлийн нэгэн гишүүн нь Гурвалжин будаа юм. Газраас үл хамаарч ямарч нөхцөлтэй газар шороо, хөрсөнд бие даан ургах бүрэн чадвартай тэсвэр сайтай үр будааны нэг. Хамгийн сайхан зүйл нь, уг будааг ургууласны эцэст боловсруулалтын явцад огт химийн тусгай бодисыг хэргэлдэггүй. Нэг үгээр  газраасаа ургаад, түүгдээд, шууд савлагдаад хэрэглэгчдийн гар дээр ирдэг.

Олон  Улсын  Хүнс Тэжээл Эрүүл Ахуй Судлалын Хүрээлэнгийн (INHA)сүүлийн 10 жилийн эрчимтэй судалгааны явцад уг будаа нь хүний биед маш ач тустай бөгөөд орчин үеийн элдэв өвчин эмгэгийг бүрэн эмчилж  илааршуулах шидтэй гэдэг нь батлагдсан байдаг. Жишээ нь: чихрийн шижин, бөөрний үрэвсэл, судасны хатуурал, ходоод гэдэс болон хоол боловсруулах эрхтэнгийн үрэвсэл, зарим төрлийн хавдар  мөн зүрхний шигдээс зэрэг өвчин эмгэгийн үед хэрэглэх, мөн үс  хумс  ургалт, арьсны өнгө засал бөгөөд хүний биедэх уургийн бүрэн нөхөлт зэрэгт маш сайн хүнс будаагаар шалгарсан билээ.

Гурвалжин  будаанд уураг маш өндөр агууламжтай байдаг нь хэт их мах идэлтээс  сэргийлж,  уургаа нөхөж буй хүмүүст асар сайн. Биеийн жингээ барьдаг, хоолоо хязгаарлаж  тусгай дэглэмд орсон хүмүүст хамгийн их тохиромжтой бүтээгдэхүүн юм. Тэгээд эрүүл хүмүүс ч гэсэн өдөр тутмынхаа хоол хүнсний хэрэглээндээ хэрэглэж, бие бялдрын болон сэтгэл санааны хувьд ч тэр эрүүл явахад гурвалжин будаа нь хамгийн хэрэгтэй үр тарианы нэг.

 Уг будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг нь шинжилгээний үр дүнд илэрсэн. Тэгэхлээр тариа гурилтай ч эн дүйцэх цардуулын агууламжтай. Ашигтай агуулагдах нүүрс ус, төмөрлөг мөн цайрын байгалийн агууламж өндөр нь хүний бие дэх цусны амин дэмийг бүрэн нөхөх боломжтой юм. Амин дэмийн бүтцэрээ ч тэр байх ёстой 8 амин хүчлийн 3 нь  (лизин, треонин, триптофан)  гурвалжин будаанд байдаг нь хүмүүн бидэнд  хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой амин дэмүүд буюу тэжээлийг нөхөх асар ашигтай бас боломжтой гэдэг нь илт харагдаж байна. Гурвалжин будаа нь бүхэлдээ 70-80% крахмал буюу цардуулыг  агуулдаг  бөгөөд  ходоодонд орохдоо глюкоз болон хувирдаг нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн сайн. Гурвалжин будаа нь махыг бүрэн орлох боломжтой тул улаан махны хэт хэрэглээнээс аврах сайн орлуулагч билээ.

Эх сурвалж: 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн