Хүний буруутай үйл ажиллагаанаас болж гол мөрөн бохирдох, урсац татрах, ширгэх болсныг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Иймд байгаль орчны эсрэг үйлдэл гаргаж, гол мөрөнд автомашинаа угаасан иргэний жолоодох эрхийг хоёр жилээр хасч, 720 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.