Орон сууцны өрхүүд өнгөрсөн сараас эхлэн нэг метр куб цэвэр усанд 620 төгрөг, бохир усанд 470 төгрөг төлөхөөр боллоо.Тодруулбал, цэвэр усны үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмжээ.
Харин гэр хорооллын өрхүүдийн усны үнийг нэмээгүй гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Ийнхүү орон сууцны өрхүүдийн хэрэглээний усанд өөрчлөлт оруулах болсон нь ифляц өссөнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.